Орон нутаг
Зургаан сая малыг цахим бүртгэлд бүртгэжээ
Хөвсгөл аймгийн 21 мянган өрхийн 6 сая мал цахим бүртгэлд бүртгэгджээ. Цаашдаа малын түүхий эдийн хулгай гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Цагдаагийн байгууллагатай цахим бүртгэлээр хамтарч ажиллахаар төлөвлөж байна гэж Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын Эрүүл мэндийн албаны дүн бүртгэл, эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн н.Баярмаа хэллээ.
Мал эмнэлгийн бүртгэл мэдээллийн цахим системд бүрэн нэвтэрснээр мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, малын хулгайтай тэмцэх зэрэгт хяналт тавих боломж бүрдэх юм.