Бидэнтэй нэгд

Нийгэм

СХД-ийн бүх хороонд “Хурдан” цэг нээж, иргэд төрийн 451 үйлчилгээг ойроос авахаар болов

Нийтэлсэн

Засгийн газрын “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Тус ажлын хүрээнд 2024 онд Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүх хороо буюу 65 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж буй юм.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд буюу 43 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээ нэвтэрч иргэд хорооны зохион байгуулагчаасаа төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ.

“ХУРДАН” цэгээс иргэд:

  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
  • Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
  • Жолоочийн лавлагаа, мэдээлэл
  • Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
  • Шинжилгээний хариу авах
  • Зээлийн мэдээллийн лавлагаа
  • Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
  • Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаанаас гадна иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, цаг алдахгүй, хүндрэл чирэгдэлгүй, харьяалал харгалзахгүй авах боломжтой болов.

Сонгинохайрхан дүүрэг нь нийт 350 мянга гаруй хүн амтай, 80 мянга гаруй өрхтэй, 26 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамгийн их хүн амтай дүүрэг гэдгээрээ онцлог юм.

Тус дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдахаас өмнө Партизан, Эмээлт, Найрамдал, Орбит, Тахилт гэх мэт төвөөс алслагдсан хороодын иргэд төрийн үйлчилгээг авахын тулд 2-3 цагийг түгжрэлд зарцуулдаг байсан бол одооноос хорооныхоо байрнаас төрийн үйлчилгээг авч цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.

Одоогийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нийслэлд 144 байршил, орон нутагт 296 байршил буюу Монгол улсын хэмжээнд 440 байршилд байгуулагдсан байгаа. Мөн хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан.

Мөн төрийн үйлчилгээг одоогоор И-Монгол гар утасны аппликэйшн, И-Монгол веб хуудас, “ХУРДАН” цэг, хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, “ХУРДАН” киоск машинаар үзүүлж байгаа бөгөөд цаашид өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

CGTN мэдээ20 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ2 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн