Дүүрэг
Хан-Уул дүүрэг амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй
“Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх үүднээс Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анхлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-аар үйлчилгээ авахаар ирсэн иргэд болон ажилтан, албан хаагчдын халууныг хэмжиж, гадуур хувцсыг өлгүүлэх, гарыг нь ариутгаж, зөвлөмж мэдээллээр ханган ажиллаж байна.
Тухайлбал Хан-Уул дүүргээс төрийн үйлчилгээ авахаар ирсэн иргэд амны хаалт хэрэглээгүй бол үйлчлэхгүй байх шийдвэр гарсан тул иргэд та бүхэн төрийн үйлчилгээг авахдаа амны хаалтаа зүүж хэвшээрэй.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар