Нийгэм
Т.Баярхүү: Шахмал түлшийг Бээжингийн их сургуулийн лабораторид шинжлүүлэхээр илгээсэн
Өчигдөр болсон “Утааны асуудал: Стандарт, хяналт /Зуух, түлшний технологи/ сэдэвт хэлэлцүүлгийн үеэр шахмал түлшийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид шинжлүүлэхээр илгээсэн талаар мэдээллээ.
ОБЕГ-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон бусад 16 төрлийн 35 кг дээжийг БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн лабораторид элементийн шинжилгээ хийлгэхээр 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр илгээсэн ба шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Мөн НЭМҮТ, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн байгууллага хамтран Тавантолгой түлшний Налайх, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт байрлах үйлдвэрийн байрнаас дээж авч, ДЭМБ-аар дамжуулан гадаад улсад шинжилгээнд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.Хариу хүлээж байна” гэлээ.