Нийгэм
Орон нутгийн “Тавантолгой”-н ТУЗ-ийн дарга асан Г.Цог-Өрнөхийг шүүнэ
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч асан Г.Цог-Өрнөхийг өнөөдөр /2024.01.27/ шүүнэ.
Прокуророос Г.Цог-Өрнөхөд Эрүүгийн хуулийн 12.2-1 дэх хэсэгт зааснаар буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт буруутан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн бөгөөд гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болох гэж байна.
Г.Цог-Өрнөхийг өнгөрөгч 2024 онд хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд өсвөр насны эрэгтэй хүүхдийг хуурч, бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан бөгөөд эд мөрийн баримтаар түүний утаснаас олон тооны бага насны хүүхдийн зургууд олдсон тухай мэдээлж байсан юм.
Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл /Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/-ийн 1-д “Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн шинжтэй тодорхой үйлдэл хийсэн, эсхүл хохирогчоор хийлгэж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.