Улс төр

С.Бямбацогт: Би мөнгөн аяга байтугай шаазан аяга ч аваагүй

Нийтэлсэн

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт тэргүүтэй таван хүний 50 насны ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэхээр улсын төсвөөс 7 сая төгрөг гаргах тухай Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн тушаал өнгөрсөн оны 12 дугаар сарын 16-ны өдөр гарсан гэх мэдээлэл цахим орчинд тархаж эхлээд байна.

С.Бямбацогтын төрсөн өдөр гурван сарын өмнө буюу есдүгээр сарын 14-нд болж өнгөрсөн бөгөөд яаманд ажиллаж байгаад 50 нас хүрсэн бүх хүмүүст мөнгөн аяга бэлэглэдэг уламжлал тогтоод удаж байгаа аж.

Энэхүү асуудлын талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ийн тайлбар хийв: 

АВААГҮЙ АЯГА, ТЭМДЭГЛЭЭГҮЙ 50 НАС

Надад болон нэр бүхий хүмүүст мөнгөн аяга гардуулах тушаал гаргасан нөхдийн өмнөөс хүлцэл өчье.

Үнэнийг хэлэхэд би тэр аягыг нь огт аваагүй болно.

Ийм ёс зүйгүй тушаал шийдвэр яагаад гаргав гээд асуухаар хуучин тогтсон уламжлал, бүх яамдад угаасаа байдаг л зүйл гэсэн молхи тайлбар хийснийг хувь хүнийхээ хувьд дургүйцэж хүлээж авсан.

Би сайдаар байгаа цагтаа Батлан Хамгаалах Яам, ЗХЖШ-т дахиж ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй.

Дахин хэлэхэд миний бие мөнгөн байтугай шаазан аяга ч аваагүй болохоо,, мөн хэзээ ч тийм зүйл авахгүй гэдгээ холбогдох хүмүүст хатуу сануулсан болно.

 

 

 

Exit mobile version