Нийгэм

Царванд хорт хаврын эсрэг үйлчилгээтэй бодис агуулагддагийг тогтоожээ

Нийтэлсэн

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Шаржи их сургуулийн эрдэмтэд Artemisia herba-alba төрлийн царвангийн ханд бүдүүн гэдэсний хорт хавдартай тэмцэхэд өндөр үйлчилгээтэй байж болохыг тогтоожээ.

Хойд Америк болон Ойрх Дорнодод өргөнөөр тархсан эл төрлийн царванг уламжлалт анагаах ухаанд бронхит, гүйлгэлт, цусны даралт, чихрийн шижинд хэрэглэдэг байна.

Царвангийн хандны биологийн шинжилгээгээр Artemisia herba-alba-д агуулагддаг идэвхт нэгдлүүд хорт хаврын эсийн өсөлтийг зогсоож, улмаар устгах чадвартай болохыг харуулжээ. Ялангуяа, бүдүүн гэдэсний хорт хавдарт өндөр үр дүнтэй болох нь тогтоогдсон байна.

Exit mobile version