Дэлхий

Аляск муж улсын дархан цаазат газарт байгалийн хий, газрын тос олборлохыг зөвшөөрөхөөр төлөвлөж байна

Нийтэлсэн

АНУ-ын засгийн газар Аляск муж улсын дархан цаазат газарт байгалийн хий, газрын тос олборлохыг дахин зөвшөөрөхөөр төлөвлөж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трмапын мэдэгдсэнээр, эдгээр орд гарын нөөц нь бүх Азийн хэрэгцээг хангахад хүрэлцэх гэнэ. АНУ-ын өмнөх засаг захиргаа Аляскийн нутаг дэвсгэрт газрын тос болон байгалийн хийн орд газруудыг ашиглах зөвшөөрөл олгохыг хязгаарлаж байсан ажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа явцад Доналд Трамп АНУ-ыг эрчим хүчний салбарт давамгайлах байдалтай болгож, эрчим хүчний эх сурвалжийн олборлолтыг нэмэгдүүлж, дэлхийн экспортод тус улсын эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.

Exit mobile version