Дэлхий

Цагаачлалын хууль тогтоомжийг чангатгах саналыг дэмжиж байна

Нийтэлсэн

Германы оршин суугчдын 65 гаруй хувь нь цагаачлалын хууль тогтоомжийг чангатгах тухай ХБНГУ-ын канцлерын албан тушаалд Христосын ардчилсан холбоо болон Христосын нийгмийн холбооны эвслээс нэр дэвшигч Фридрих Мерцийн дэвшүүлсэн саналыг дэмжиж байгааг социологийн судалгааны INSA хүрээлэнгээс явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

“Миний бие канцлераар сонгогдсон тохиолдолд албан тушаалаа хүлээн авсан эхний өдрөө Германы хөрш улсуудтай залгаа хил дээр урт хугацааны хяналт тогтоож, хууль бус цагаачдыг нэвтрүүлэхгүй байх үүргийг Дотоод хэргийн яаманд өгнө” гэж Мерц мэдэгдсэн байна. Фридрих Мерцийн энэ төлөвлөгөөг санал асуулгад оролцсон Олаф Шольцын Социал-демократ намыг дэмжигчдийн 56% нь, Ногоон намыг дэмжигчдийн 30% нь сайшааж байгаа ажээ.

Христосын ардчилсан холбооны удирдагчийн цагаачлалын хууль тогтоомжийг чангатгах тухай санал нь Германы үндсэн хуультай зөрчилдөж байна гэж Шольц шүүмжилж байсан юм.

Exit mobile version