Бидэнтэй нэгд

Улс төр

Монгол, Лаосын засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Вьентьян хотноо болов

Нийтэлсэн

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын 12 дугаар хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж байна.

Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг Монгол Улсын Зам, тээврийн сайд, Монголын хэсгийн дарга Б.Дэлгэрсайхан, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Эрүүл мэндийн сайд, Лаосын хэсгийн дарга Бүнфенг Фүммалайсит нар ахалж, хоёр улсын холбогдох яам, байгууллагын албаны хүмүүс оролцов.

Талууд хоёр улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцож, Монгол, Лаос хоорондын худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, байгаль орчин, соёл, боловсрол, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Хуралдааны эхэнд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Бие биеэ дэмжин харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан бүхий л салбарт гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг сайшаан тэмдэглэв.

Сайд нар дээд түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон ажлыг эрчимжүүлж, бодит ажил хэрэг болгох, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, иж бүрэн, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус комисс чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.

Талууд хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг дурдаж, Батлан хамгаалах яамд хооронд 2022 онд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиров.

Талууд Монгол, Лаосын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хоёр орны давуу тал бүхий бараа, бүтээгдэхүүнийг хоёр улсын зах зээлд харилцан нийлүүлэх чиглэлд хамтран ажиллах, ялангуяа Монгол Улсаас Лаос Улсад мах, махан бүтээгдэхүүн, Лаос Улсаас Монгол Улсад цагаан будаа, жимс, жимсгэнэ, улаан модон бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.

Талууд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас мал, малын гаралтай түүхий эд, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг Лаос Улсад нийлүүлэх, мал эмнэлэг, хорио цээрийн  гэрчилгээ, худалдааны нөхцөлийг харилцан тохирохоор болов.

Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг дэмжихэд тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Лаосын тал 2021 онд барьж, ашиглалтад оруулсан Вьентьян-Куньминь /БНХАУ/ хотыг холбосон 414 км төмөр зам нь Лаос төдийгүй бүс нутгийн тээвэр, логистикийн саад бэрхшээлийг бууруулах, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэв.

Талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд Эрүүл мэндийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд Лаосын эмч нарт зориулсан богино, дунд хугацааны сургалтыг зохион байгуулахаар тохиров.

Хоёр улсын аялал жуулчлалын компаниудын хооронд хэлхээ холбоо тогтоох, туршлага солилцох, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

Мөн Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын ирээдүй болсон оюутан, залуусыг хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр харилцан сургаж байгааг сайшаан тэмдэглэв.

Талууд хоёр улс НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд цаашид ч уламжлалт байр сууриа хадгалж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв. Энэ хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.

Лаосын тал Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмэр оруулж буйг дурдаж, 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д дээд түвшний төлөөлөгчийн оролцоог хангахад хамтран ажиллахаа илэрхийлэв.

Лаосын тал АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцогч улс болох, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх талаарх монголын талын эрмэлзлийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа нотлов.

Энэ удаагийн Монгол, Лаосын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 12 дугаар хуралдаан ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд болж, талууд хуралдааны дүнгээр эдийн засаг, худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хөгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав.

Хуралдааны хүрээнд тус комиссын Монголын хэсгийн дарга Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипандонг, Гадаад хэргийн сайд Тонгсаван Фомвихан, Нийтийн аж ахуй, тээврийн сайд Нгампасунг Мөангмани нартай тус тус хоёр талын уулзалт хийж, Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааны талаар найрсаг, халуун дотно уур амьсгалд санал солилцов.

Түүнчлэн олон улсын чухал ач холбогдол бүхий 9 боомтын нэг болох “Вьентьян Ложистик Парк”-ын “Таналенг” хуурай боомтын үйл ажиллагаатай танилцав.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа