Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Дуучин Эйли болон Чой Ши Хүн нар хуримын өмнөх зургуудаа ЦАЦЛАА

Нийтэлсэн

Энэ жил 36 нас хүрч буй дуучин Эйли найз залуу Чой Ши Хүнтэйгээ ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болсон тухайгаа өнгөрсөн онд мэдэгдсэн. Түүний нөхөр Чой Ши Хүний хувьд хамгийн алдартай болзооны шоу болох “Single’s Inferno” шоуны нэгдүгээр улиралд оролцож олны танил болсон нэгэн билээ. Хосууд ирэх дөрөвдүгээр сард болох хуримын өмнөх зургуудаа шүтэн бишрэгчдэдээ зориулан цацсан байна.

Дуучин Эйлигийн харьяа агентлаг болох A2Z-аас өгсөн мэдэгдэлдээ “Хосууд маань танилцаад, нэг жил орчмын хугацаанд болзож байна. Гүн гүнзгий хайр сэтгэл, итгэлцлийн үүднээс тэд хуримаа хийхээр шийдсэн. Хосуудын гэр бүлүүд тэдний шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдний харилцааг олон нийтэд зарласны дараа дэмжиж буйгаа илэрхийлж, халуун дулаанаар угтан авсан шүтэн бишрэгчдэд нь баярлалаа” гэжээ.

Дуучин бүсгүй гэрлэснийхээ дараа дуучныхаа карьерийг үргэлжлүүлэх болно гэдгийг түүний агентлаг онцолж, хуримын бэлтгэл ажил ихтэй байгаа ч тоглолт, цомгийн ажил, нэвтрүүлэгт оролцох зэрэг ажлуудад идэвхтэй оролцох болно гэжээ.

Харилцаагаа шинэ түвшинд гаргах гэж байгаа тухайгаа “Би 22 настайгаасаа эхлэн гэр бүлийнхнээсээ хол байж, хөгжмийн карьер хөөхөөр Солонгос руу ганцаараа нүүсэн. Та бүхнийхээ хайр, дэмжлэгийн ачаар би Солонгост ганцаардалгүйгээр дасан зохицож, өсөж хөгжиж чадсан. Та бүхнийхээ ачаар өнөөдрийн би бий болсон. Одоо энэ их хайраа хуваалцаж чадах хүнтэй учирч, гэрлэхээр шийдсэн. Илүү сайн хүн болж төлөвшиж, амьдралыг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд өмнөхөөсөө илүү хичээх болно. Биднийг хамтдаа энэхүү шинэ аянд хөл тавихад дэмжин, аз жаргалтай амьдраасай хэмээн чин сэтгэлээсээ дэмжиж өгөхийг хүсье” хэмээсэн байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр6 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр6 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент6 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент6 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр6 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана