Бидэнтэй нэгд

Нийгэм

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г дампууруулсан Ү.Оюунзул

Нийтэлсэн

Улс төрд орж ирж байгаа хүмүүс ажил гэхээсээ илүүтэй өнгө зүс, эдэлж хэрэглэж байгаа зүйл гээд хэлбэр талдаа анхаардгаас төрд алба залгуулна гэсэн ямар нэг бодлого агуулгагүй орж ирдэг нь олон болжээ. Тэдний нэг бол НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул гэх эмэгтэй.

Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө “Шантралгүй урагшил”, “Зогсолтгүй тэмүүл” гэх номууд охид бүсгүйчүүдийн ширээний ном болсон хэмээн шуугиан дэгдсэн мэдээлэлтэй олонтаа таарах болсон юм. Мэдээллийн эринд амьдарч байгаа хүний хувиар зохиогчийг нь тандвал эртнээс эчнээ таних Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орлогч захирал, Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч, Баянзүрх дүүргийн Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны тэргүүн, Стратеги судлалын  академийн дэргэдэх Улс төрийн боловсролын институтын захирал гээд өнөөх л хэлбэр талаасаа өөрийгөө чимж, болсон болоогүй албан тушаалд дарагдаж унахдаа тулчихсан нэг эмэгтэй байж билээ. Үүнийхээ араас “Нэгэн биед ахадсан олон сонгуульт ажилтай, хаа л бол хаа ажил ярьчихсан гүйж явдаг Ү.Оюунзул хэмээх дайчин бүсгүй нийслэлчүүд, тэр тусмаа баянзүрхчүүдээ НИТХ-д төлөөлөх юм байна” гэх хөөрхөн пиар хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, түүний бичсэн гэх хоёр ном бол хэн нэгэнд уншуулж ухааруулах биш ерөөсөө өөрийнхөө зургийг гоёоор харуулах имиж төдий сонгуулийн сурталчилгаа л байсан гэхэд хэтийдэхгүй.

Тун удалгүй тэр НИТХ-ын төлөөлөгч болсон. Ахиад ч 2024 онд төлөөлөгч болсон. Энэ хугацаанд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хуучирч үзүүлэлт нь муудсан нэг компьютер өгсөн ч зураг хөргөө олон нийтэд харуулахыг зорихоос тухайн өгч байгаа бэлгийн үр өгөөж, хэрхэн хүрэх талаар ямар нэг асуудал байдаггүй.

Ү.Оюунзул Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл 973 га газрыг эзлэн орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар 2020 онд томилогдож очсон. Энд ёстой л хэлбэрдэж өгсөн. Ерөөсөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэдэг нь акулууд нэг их сонирхоод байдаггүй. Улс төр сонирхож яваа хэлбэрдэх дуртай эмэгтэйчүүддээ бэлгийн замаар өгч ирсэн ийм байгууллага гэхэд болно.

УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг Цэцэрлэгт хүрээлэнгийн захирлын албанаас УИХ-ын гишүүн болж, хоёр ч удаа сонгогдсон байдаг. Мөн л улс төрийн карьер хөөж явсан “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуул гээд энэ цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин өнгөрсөн олон хүн бий.

Ү.Оюунзул ч өнгөрөгч Орон нутгийн сонгуулиар ялалт байгуулчихаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хаяад шахам зугтсан. Нэг ёсны улс төр сонирхогч эмэгтэйчүүдийн дамжин өнгөрүүлэх бааз шахуу л байгууллага.

Ү.Оюунзулаас ажлыг нь авсан бас нэг дамжин өнгөрөхөөр явж байгаа Ё.Нямжав гэгч мисс томилогдож.

Тэрбээр томилогдсон даруйд “Үндэсний хэмээх тодотголтой цэцэрлэг хүрээлэнгээ ямар болсныг өөрсдөө ороод харцгаа. Миний хувьд ажлаа аваад хэдхэн өдөр болж байна. Бүх хэсгээр нь явж үзлээ. Бүх албаны дарга нартай нь уулзлаа. Хур хогоо голдоо овоолчихсон, цоожтой дөрвөн ариун цэврийн өрөө нь зүгээр ямбий амбаар, явган болон дугуйн зам нь битүү хагархай, шороондоо дарагдсан хэдэн талбай, навсайсан хэдэн хуушуур шорлогны байр, эзэнгүй зогсоолууд, энд тэндгүй баас шээс, хуванцрын хог. Оффисийн байр нь шал нь цөмөрчихсөн. Халаалтгүй. Дотроосоо халаадаг хоёр зуухных нь нэг нь эвдэрсэн. Зөөврийн устай. Хэдэн усны машиных нь тал нь шахуу эвдэрхий. Өөрөө жилийн бүх худалдан авалтаа хийдэг нэг дарга, хэдэн сараар орлогоо тасалж үндсэн ажлаа умартсан нэг дарга гээд хоёр хүн өөрсдөө өргөдлөө өгсөөн. Үнэн! Нэг хогийн машин авчих сэтгэлгүй, хөөцөлдөлгөөгүй. Автомат усжуулалт, цахилгаанаа ч  шийдчихээгүй 12 жил болчихсон. Үнэн хүнд л газар байна. Үе үеийн дарга нарт нь хийсэн сайн сайхан зүйл байгаа нь мэдээж. Түүнийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Цалин багатай хэдэн цэцэрлэгч, инженер, харуулууд, архитектор л энэ газрыг авч явдаг юм байна гэж харлаа. Нэг хүнд 7-8 га газрын арчилгаа, цэвэрлэгээ, тордлогоо ногддог. Харин тэр дунд нь хурган дарга хийж цалгиж явсан хэдэн хүүхдүүд эгч нарынхаа дунд яс хаяхаа болио!” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, “Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дампууруулсан” гэсэнтэй агаар нэгэн сонсогдоно.

Эх сурвалж: https://news.zindaa.mn/50by

CGTN мэдээ20 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ21 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана