Бидэнтэй нэгд

Улс төр

Алдаагаа өмөөрөхийн оронд авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцсэн бол…

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг тэмцлээс алхам ч ухрахгүй, өрөвдөхгүй, өршөөхгүй гэдгээ анхнаасаа хатуу мэдэгдэж ирсэн. Үүнийгээ УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанд хамгийн олон удаа илэрхийлсэн нэгэн.

Саяхан л гэхэд УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “…Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хууль бус газар олголтууд явагдсан, газрын наймааны ард шүүгч нар байна. Нууцаар байранд орсон, СӨХ-той хуйвалдсан нөхдүүд бүгд шүүгч нар байгаа. Шүүгчид хэргээ шийдэж чадахаа байсан. Бүх байшинд шүүгч нар орц орцоор нь байр авсан. Шүүгч нар нь өөрсдөө авлигач. Тэд нар яаж авлигатай тэмцэх юм” хэмээн хэлсэн.

Гэтэл шүүгчид Ерөнхий сайдын  дээрх шүүмжлэлд дүгнэлт хийсэнгүй. Салбартаа байгаа асуудалд дүн шинжилгээ хийх, болж бүтэхгүй байгаа зйлүүдээ засах талаар алхам хийсэнгүй. Харин ч  “…Ерөнхий сайд шүүгч бидний нэр хүндэд халдлаа” гэсэн эсэргүүцсэн мэдэгдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хамтран гаргав.

Тэд “Ерөнхий сайд шүүгчдийн нэр хүндэд халдсан ташаа мэдээлэл түгээж байна” хэмээн үзэж эсэргүүцжээ. Ийнхүү  авлигын эсрэг тэмцэх асуудлаар шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалтайгаа эсрэг тэсрэг байр суурьтай, өстөн мэт хоёр тийшээ хараад суучихсан улс орон Монголоос өөр хаана ч байхгүй болов уу. Авлигыг өөгшүүлдэг, хамгаалдаг шүүх, шүүгчид ч манайхаас өөр улс оронд байхгүй байх. Энэ тохиолдолд авлигачид нь хөшигний ард алгаа ташаад сууж байгаа нь ойлгомжтой.

Хэдийгээр Засгийн газар авлигатай тэмцэж буй боловч энэ төрлийн гэмт хэрэг манай улсад буурахгүй байгаа. Авлигын хэргүүд шүүхээр шийдэгдэхдэ удаан байгаа нь ч үнэн. Хариуцлага тооцох үйл явц удаан байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсээр байгаа ч нь үнэн. Баримт түшвэл, энэ сарын 13-17-ныг хүртэл ердөө ганцхан долоо хоногт л гэхэд  авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 146 дуудлага орж ирсэн нь үүнийг  нотолно.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хамтран гаргасан мэдэгдэлд дурдсанаас үзэхэд, “…Засгийн газраас хэрэгжүүлэх “мега”  төслүүдийн   тендертэй холбогдох аливаа маргааныг 2020-2023 онд захиргааны хэргийн шүүхүүд огт шийдвэрлээгүй. Харин 2024 онд нэг буюу “Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300МВт-ын станцыг барих гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэрийг сонгон шалгаруулах” тендертэй холбоотой маргааныг захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцэн 2024 оны 12 дугаар сард эцэслэн шийдвэрлэсэн” гэжээ.

Тодруулбал, уг тендерт оролцсон хоёр этгээд болох “Митайм интернэйшнл” ХХК болон “Чайна Вэстэрн Павр Индастриал” ХХК, “Майнс Ап” ХХК, “Бээжин Бэйжонг Уурын турбин генератор” ХХК-уудын түншлэлээс уг тендер шалгаруулалт нь хууль зөрчсөн гэх агуулгаар маргаж, “Митайм интернэйшнл” ХХК-аас Сангийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний яамны Тендерийн үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж, хоёр шатны шүүхээр нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж байж.

Ерөнхий сайдын хэлсэн “мега” төслийг шүүх гацааж байсныгаа өөрсдөө нотолжээ. Улсын дээд шүүх дээр бүтэн жилийн дараа уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон аж. Эндээс юу харагдаж байна гэхээр Тавантолгойн  цахилгаан станцын асуудлыг бүтэн нэг жил шүүх дээр гацаасан хоёр шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй байсныг Дээд шүүх нь өөрөө нотолжээ.

Ийм учраас Гүйцэтгэх засаглалын тэргүүн шүүхийг шүүмжилж. Мэдээж мега төслүүд хөдлөх энэ том ажил нэг жилийн өмнө ч гэсэн эхэлсэн бол улс орны хөгжилд хэчнээн хэрэгтэй байсан бэ гэдэг хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр л гэхэд манай улс  нийт эрчим хүчнийхээ 20 гаруй хувийг БНХАУ болон ОХУ-аас импортоор авч байна. Улс орны ийм том эрх ашгийг бүтэн нэг жил гацаасан нь баримтаар тодорхой байхад шүүх Ерөнхий сайдын шүүмжлэлд өрвөлзөж, үгнээс нь өө хайн өөрсдийгөө өмөөрөн мэдэгдэл хийж суугаа нь улам бүр унаж байгаа шүүх байгууллагын нэр хүндэд нэрмээс болно уу гэхээс нэмэр болохгүй. Ингэж байхаар харин ч шүүмжлэлд дүгнэлт хийж, авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцсэн бол шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэх байлаа.

М.ЗУЛ

Дэлхий14 цаг өмнө

Хятадын DeepSeek хиймэл оюуны мэдээллийн санг илрүүлжээ

Нийгэм14 цаг өмнө

Манай улс жилд есөн баяраар 16 өдөр АМАРДАГ

Улс төр14 цаг өмнө

Алдаагаа өмөөрөхийн оронд авлигад идэгдсэн шүүгчидтэйгээ тэмцсэн бол…

Дэлхий14 цаг өмнө

Трамп Гуантанамогийн шоронд хууль бус цагаачдыг байршуулахыг тушаажээ

Нийгэм14 цаг өмнө

Эрт илрүүлэгт хамрагдсан 6 настнуудын 78.6% нь ШҮДНИЙ ЦООРОЛТОЙ байна

Улс төр14 цаг өмнө

Хотын мэр асан Э.Бат-Үүл хотод “ХИЧЭЭЛ ЗААНА”

Нийгэм14 цаг өмнө

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-г дампууруулсан Ү.Оюунзул

Дэлхий14 цаг өмнө

Маск, Безос нар сансрыг хэрхэн булаалдаж байна вэ!

Дэлхий1 өдөр өмнө

Дэлхий хавтгай болсныг мэдэх үү, тэмцэгчид ээ?

CGTN мэдээ1 өдөр өмнө

2025 оны хаврын баярын гала тоглолт амжилттай боллоо

Энтертайнмент2 өдөр өмнө

Дуучин Эйли болон Чой Ши Хүн нар хуримын өмнөх зургуудаа ЦАЦЛАА

Боловсрол2 өдөр өмнө

Кембрижийн их сургуультай хамтарсан AI академи НЭЭГДЛЭЭ

Нийгэм2 өдөр өмнө

“Цахим эрх зүй, түүний хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Дэлхий2 өдөр өмнө

БНСУ | 176 зорчигчтой онгоцонд гал гарчээ

Нийгэм2 өдөр өмнө

Шуудангаар дамжуулж, МАНСУУРУУЛАХ БОДИС хилээр нэвтрүүлсэн хэрэг шүүхэд шилжлээ

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Боловсрол3 жил өмнө

Л.Энх-Амгалан: Амиа хорлосон иргэдийн 25 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтаас болдог

Дэлхий1 долоо хоног өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр1 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд1 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм2 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч2 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм4 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент8 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент8 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент8 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг8 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр8 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр8 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр8 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий8 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий9 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ