CGTN мэдээ

Европын Комиссын анхны дарга, Бельгийн Ерөнхий сайд асан Херман Ван Ромпейтэй хийсэн ярилцлаа

Нийтэлсэн

Тэрээр уран зохиолд бахтай, яруу найраг бичих дуртай бөгөөд дорнын соёл иргэншил болон Хятадын соёлын талаар өвөрмөц ойлголттой. Тэр бол даруй бидний өнөөдөрийн ярилцлагын зочин – Европын Зөвлөлийн анхны дарга, Бельгийн Ерөнхий сайд асан Херман Ван Ромпей юм.

Хэ Яньке: Та Хятадын олон газраар очиж үзсэн, нутгийн зан заншил, байгалийн өнгө үзэмж гээд таны сэтгэлд үлдсэн зүйл юу байгаа вэ? хоол хүнс, түүх соёл гээд ер нь танд хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл юу байгаа вэ?

Херман Ван Ромпей: Мэдээж. Өөр өөр хэмжүүрээс харахад, Хятад бол агуу улс юм. Би Европын зөвлөлийн даргын хувиар Хятадад очиж байсан. Одоо би энд улс төрийн зорилгоор биш, зөвхөн соёл буюу өрнө дорно хоорондын агуу яриа хэлэлцээний тухай ярих гэж л ирж байна. Би Хятадын гүн ухааныг үнэнчээр шүтэн биширдэг хүн. Хэдэн жилийн өмнө, би сурч байсан их сургуульдаа Хятадын философийн курст суусан юм. Олон улстөрч үүнийг хийх эсэхийг мэдэхгүй байна, би Хятадын соёл иргэншлийг маш их хүндэлдэг гэдгээ хэлэх гэсэн юм. Иймээс би дахиад энд ирэхдээ яг тэр байдал, тэрхүү танил үзэл санааны байдлыг дахин олж мэдсэн юм. Нийгэм ямар байх ёстой, нийгэм доторх яриа хэлэлцээ ямар байх талаар бид бүгд өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа нь мэдээж, гэхдээ би энд хичээл заах гэж ирээгүй. Ер нь би Хятадтай харилцах, яриа хэлэлцээ хийх, ялангуяа илэн далангүй, шударга, саруул сэрүүн яриа хэлэлцээ хийхийг их дэмждэг хүн. Эдгээр бүхэн нь цөм Хятадын яруу алдарт түүхийг хүндэтгэх үндэс суурь дээр бий болсон байдаг, Бид өөрсдөө ч мянган жилийн соёл иргэншилтэй. Энэ тал дээр Хятад болон Европын холбоо ижил төстэй байдаг.

Exit mobile version