Бидэнтэй нэгд

Нийгэм

Агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол болно

Нийтэлсэн

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос өнөөдөр (2025.02.03) “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд эхэлнэ.

Өнөөдрийн сонсголд “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх) нэг дэх хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, “Утааны асуудал: Стандарт, хяналт (Зуух, түлшний технологи) сэдэвт хэлэлцүүлгийн талаар Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан нар тус тус танилцуулна.

Ташрамд дурдахад, Утааны асуудлаар хяналтын сонсгол явуулах талаар Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишиг нарын цахим системд байршуулсан нийтийн өргөдөл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4.2-т заасан тоонд хүрсэн тул Монгол Улсын Их Хурал авч хэлэлцэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар Ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлыг хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Ажлын хэсгийн ахлагч, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнг сонгосон билээ.

Засгийн газар5 цаг өмнө

Шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно

Дэлхий5 цаг өмнө

Билл Гэйтс $200 тэрбумын хөрөнгийнхөө ихэнхийг Африкт хандивлана

Улс төр5 цаг өмнө

Ерөнхий сайдаас огцорсон ч УИХ-ын гишүүн хэвээр байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах асуудлын тухай

Улс төр5 цаг өмнө

Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцэнэ

Улс төр5 цаг өмнө

М.Нарантуяа-Нара: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль санаачилна

Улаанбаатар5 цаг өмнө

Х.Нямбаатар хотын дарга хэвээр үлдэх үү?

Нийгэм5 цаг өмнө

Нийтийн албанд томилогдох 669 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

Улс төр5 цаг өмнө

Агаарын тээврийг хялбаршуулах Ази-Номхон далайн бүсийн форум Улаанбаатарт болно

Нийгэм5 цаг өмнө

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

Энтертайнмент5 цаг өмнө

Хакими: Их мөнгөтэй болчихоор итгэх хүн олдохгүй юм

Эдийн засаг5 цаг өмнө

Улаанбаатар-Москва чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байна

Дэлхий5 цаг өмнө

Өмнөд Солонгост ээлжит бус ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгууль эхэллээ

Нийгэм5 цаг өмнө

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа ХЭВИЙН ажиллаж байна

Энтертайнмент5 цаг өмнө

Хакүхогийн талаар Кисэносато, Ооносато, Исэгахама ояката нар бодлоо дэлгэжээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Энхийн найдвар: Орос-Украины ээлжит яриа хэлэлцээ