Бидэнтэй нэгд

Улс төр

УИХ-ын гишүүд эдийн засгийн өсөлтийн хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа нар өнөөдөр (2025.02.03) Ховд аймгийн Алтай, Үенч суманд ажиллаж, иргэдэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааг тайлагнан, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шинэ парламентын баримтлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулав. Тэрээр, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдэд тайлангаа тавихдаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд баригдсан барилгын тоог танилцуулах биш, сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс хойших улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн сайжирсан талаарх хувь хэмжээгээр ажлаа тайлагнадаг болно гэдгийг онцоллоо.

Ховд аймгийн Алтай, Үенч сум нь Улаанбаатар хотоос 1500 гаруй километрийн зайд байрладаг ба алслагдмал сумын иргэд Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжуудын талаар ийнхүү танилцуулж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв.

Алтай сумын иргэдийн зүгээс Булган боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг хүсэв. Тус боомт нь зөвхөн Ховд аймгийн төдийгүй баруун бүсийн иргэдийн худалдаа эрхлэх, зах зээлээ өргөжүүлэх боломж гэдгийг том зургаар нь харж, анхаарч ажиллана хэмээн Улсын Их Хурлын дарга хэллээ. Тус сумын иргэд хэрэглээний зээлийн хүүг бууруулах боломж бий эсэхийг лавлаж байв. Шинэ парламент “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд банк, санхүүгийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлж, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалсан, тэдэнд боломж олгосон, зээлийн хүүг бодитой түвшинд бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж ажиллана гэдгийг Улсын Их Хурлын дарга хэллээ.

Үенч суманд энэ жил цэвэр, бохир усны болон дулааны шугам сүлжээ, Хөшөөтийн уурхайгаас Үенч сум хүртэлх 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл байгуулахаар төлөвлөж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр Үенч сум эрчим хүчний хязгаарлалтгүй болж, үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдэнэ. Иргэд цахилгааны үнэ 30 хувь нэмэгдэнэ гэсэн ч огцом өсч, авч буй цалингийнхаа талыг цахилгааны төлбөрт өгч байгаагаа хэлж, энэ асуудалд шүүмжлэлтэй хандаж байв. Цахилгааны төлбөрийн огцом нэмэгдлийг шалгуулж, тодруулахаар Засгийн газарт хандана гэлээ.

Улсын Их Хурлын даргын зүгээс 126 гишүүнтэй парламент алс хязгаар нутагт амьдран суугаа иргэдийнхээ санал хүсэлтийг байнга сонсож, төрийн эрх барих дээд байгууллагад дуу хоолой нь болж, анхаарлаа хандуулан ажиллана гэлээ

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн