Бидэнтэй нэгд

Дэлхий

Канад, Мексикийн бараанд импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрээ түдгэлзүүлнэ

Нийтэлсэн

АНУ-ын засаг захиргаа Канадтай худалдааны хэлэлцээр байгуулахын тулд Канадын бараанд импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрийн хэрэгжилтийг 30 хоногоор түдгэлүүлж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгджээ.

“Би эхний энэ үр дүнд сэтгэл маш хангалуун байна. Канадтай эдийн засгийн хэлэлцээр байгуулж чадах эсэхийг харахын тулд бямба гарагт зарласан гаалийн татвар нэвтрүүлэх тухай шийдвэрийг 30 хоногоор түдгэлзүүлнэ” гэж Трамп даваа гарагт Truth Social нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Америкийн зүгээс Канадын бараанд нэвтрүүлэх импортын татварыг түдгэлзүүлж байгаа тухай Канадын ерөнхий сайд Жастин Трюдо мөн мэдээлсэн юм. Тэрээр өмнө нь АНУ-ын төрийн тэргүүнтэй утсаар ярьсан аж.

Канадын ерөнхий сайдын тэмдэглэснээр, тус улс АНУ-тай залгаа хилийн хяналтаа чангатгаж, мансууруулах фентанил бодисыг АНУ-д нийлүүлэх урсгалыг хаахаар төлөвлөж байгаа ажээ. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Канадын эрх баригчид 1,3 тэрбум канад доллар (900 сая орчим ам.доллар) гаргах бөгөөд мансууруулах бодис наймаалагчдын бүлэглэлүүдийг террорист байгууллагуудын жагсаалтад оруулах юм байна. Мөн АНУ-тай залгаа хил дээр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулж 200 сая канад доллар гаргах юм байна.

Канад, Хятад, Мексикийн бараанд импортын гаалийн татвар ногдуулах тухай гүйцэтгэх зарлигт Доналд Трамп энэ оны хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан юм. Энэ зарлигийн дагуу Канад, Мексикийн бараанд 25%-ийн импортын татвар нэвтрүүлэх аж. Харин Хятадын бараанд импортын 10%-ийн нэмэлт татвар ногдуулах ажээ.

Хожим нь Мексикийн ерөнхийлөгч Клаудия Шейнбаум хууль бус цагаачлал болон мансууруулах бодисын наймаатай хийх тэмцлийг чангатгах зорилгоор АНУ-тай залгаа хил рүүгээ 10 мянган цэргийн алба хаагч илгээхийг зөвшөөрсний дараа Трамп Мексикийн бараанд импортын татвар нэвтрүүлэхийг нэг сараар түдгэлзүүлсэн байна.

АНУ-ын импортолдог бүх бараа, үйлчилгээний гуравны нэг хувийг Канад, Хятад, Мексик нийлүүлдэг ажээ. 2023 онд эдгээр улс АНУ-д нийтдээ 1,5 их наяд ам.долларын бараа экспортолсон байна.

CGTN мэдээ19 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ19 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана