Дэлхий
Би $100 тэрбумыг хандивласан. Гэхдээ надаас хойш хүүхдүүд минь ядуу үлдэхгүй

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Билл Гейтс BBC-д өгсөн саяхны нэгэн ярилцлагадаа өнгөрсөн хугацаанд хэдэн ам.долларын хандивыг сайн үйлсэд зарцуулсан талаараа ярьжээ.
Тэр урьдчилан сэргийлэх боломжтой өвчний эсрэг болон ядуурлыг бууруулахад зориулж өөрийн буяны сангаас 100 тэрбум гаруй ам.доллар хандивлажээ. Тэрбээр “Гэхдээ би цаашид ч хандивлана, надад хандивлах хангалттай их нөөц бий. Би мөнгөө бусдад хандивлах дуртай” гэжээ.
Бага байхад нь ээж нь түүнд “Баян байх нь түүнийгээ бусдад өгөх хариуцлагатай хамт ирдэг” гэж байнга хэлдэг байжээ
Түүний хандивласан хөрөнгө Болгарын эдийн засагтай дүйцэх хэмжээний мөнгө юм. Гэхдээ харьцуулж үзвэл, энэ нь зөвхөн Tesla компанийн нэг жилийн борлуулалттай ойролцоо дүн. (Tesla-ийн эзэн Илон Маск одоогоор дэлхийн хамгийн баян хүн бөгөөд энэ байр суурийг Гейтс олон жилийн турш эзэлж байсан)
Microsoft компанийн хамтран байгуулагч Гейтс болон түүний найз, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нар өөрсдийн тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө Гейтсийн анх экс эхнэр Мелиндатайгаа хамтран байгуулсан “Гейтсийн сан”-д төвлөрүүлж байна.
Гейтсийн хэлснээр, хүмүүнлэгийн үйлсэд хөрөнгө оруулах үзэл баримтлал түүнд бага наснаас нь суулгажээ. Ээж нь түүнд байнга “Баян байх нь түүнийгээ бусдад өгөх хариуцлагатай хамт ирдэг” гэж хэлдэг байв.
Түүний сангийн 25 жилийн ой энэ тавдугаар сард тохиож байгаа бөгөөд 100 тэрбум ам.доллар хандивласан тухайгаа анх удаа BBC-д дэлгэлээ.
Тэр одоогоор ойролцоогоор 60 тэрбум долларыг сангаасаа гаргаад байна. Хувийн амьдралдаа энэ нь тийм ч их өөрчлөлт авчраагүй гэж тэр хүлээн зөвшөөрдөг. “Би хувийнхаа амьдралд ямар нэгэн золиос гаргаагүй. Би жижиг бургер захиалж, цөөн кино үзсэнгүй” гэжээ. Мэдээж хэрэг, тэр хувийн онгоц болон тансаг харшуудынхаа зардлыг төлөх боломжтой хэвээр билээ.
Гейтс өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг хандивлахаар төлөвлөж байгаа ч хүүхдүүддээ хэр хэмжээний хөрөнгө үлдээх талаар олон удаа ярилцсан гэжээ.
Хэрэв тэр 160 тэрбум долларын хөрөнгөтэй бол зөвхөн багахан хувийг нь хүүхдүүддээ үлдээсэн ч тэд асар баян байх болно.
Сэтгүүлч “Таны хүүхдүүд таныг өнгөрчихвөл ядуу болох уу?” гэж асуухад тэр инээмсэглэн, “Үгүй, тийм биш. Тэд надгүй ч сайн байх болно. Харьцангуй хэмжээгээр бол тийм ч их биш, гэхдээ абсолют утгаараа тэд сайхан амьдрах болно” гэж хариулав.
Гейтс бол тооны ухаанд сайн нэгэн. Тэрээр Сиэтл хотын Lakeside сургуульд суралцаж байхдаа, наймдугаар ангидаа дөрвөн мужийн хамтарсан математикийн олимпиадад маш өндөр оноо авч, ердөө 13 настайдаа ахлах сургуулийн хамгийн шилдэг математикийн сурагчдын нэг болж байжээ.
Түүний хувьд тооны хэллэгүүд зүгээр л энгийн ойлголт юм. Хэрэв тэр 160 тэрбум долларын хөрөнгөтэй бол (Bloomberg Billionaires Index-ийн мэдээлснээр тэр энэ хэмжээний хөрөнгөтэй), зөвхөн багахан хувийг нь хүүхдүүддээ үлдээсэн ч тэд асар баян байх болно.
Тэрээр хөрөг ярилцлагын нэвтрүүлгийн үеэр эгч дүүгээ дагуулан багадаа өссөн байшиндаа зочлон, хөзөр тоглож, цагийн хөгжилтэй өнгөрөөжээ.
