Бидэнтэй нэгд

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Нийтэлсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилна.  Айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулахаар болжээ. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь уг гэрээнд гарын үсэг зурах аж.

Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу олгосон. Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсэг хоорондын протоколд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд “гурвыг цогцоор нь” буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудал зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй” гэв.

 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэрбээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ. Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

 

Д.Амарбаясгалан Ховд аймгийн Жаргалант сумын иргэдтэй  уулзлаа

 

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймгийн Жаргалант суманд ажиллалаа. Ховд хотын иргэд, хоршоологчид, хууль, шүүхийн байгууллагын төлөөлөл болон бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсов. 2025 оны улсын төсөвт баруун бүсийн таван аймагт нийт 115 төсөлд 349.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгасан. Тухайлбал, Ховд аймгийн есөн суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын хоёрдугаар ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаасан байна. УИХ-аас 30 жил гацсан мега төслүүдийн чөдөр тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан иргэдтэй уулзах үеэрээ дурдлаа.

Ховд аймгийн иргэдийн зүгээс арилжааны банкны зээлийн хүүг бууруулах талаар асууж байна. Харин УИХ-ын даргын зүгээс ирэх хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хуулийн хэрэгжилт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байгаагаа дуулгалаа. Өөрөөр хэлбэл, Банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангаж, иргэдэд дарамт биш боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ хэмээв.

Ховд аймгийн хууль, шүүхийн байгууллагынханы хувьд шүүхийн байр стандартын шаардлага хангадаггүй, тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан учир баруун бүсийн дөрвөн аймагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй үед очиж ажиллахад хүндрэлтэй, давж заалдах шатны шүүхийн тогтолцооны хувьд харгалзан үзэх зарим нөхцөл байдлын талаар хэллээ. УИХ-ын зүгээс анх удаа улсын төсвийн 1.2 хувийг шүүхийн байгууллагад төсөвлөж, шүүхийн шинэ таван байрны хөрөнгө оруулалтыг шийдээд байна.

Ховд аймгийн бизнес эрхлэгчид гарч буй хууль тогтоомжууд аж ахуй нэгжүүдэд халтай байх бөгөөд тусгай зөвшөөрлүүд хүндрэл учруулдаг талаар ярив. Түүнчлэн, баруун бүсийн бизнес эрхлэгчид 2000 гаруй км зам туулж, Замын-Үүдээс бараа бүтээгдэхүүн, материал худалдан авч буй нь алдагдал хүлээдэг ба зээлнээс зээлийн хооронд бизнес эрхлэх гэж хичээж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Улсын Их Хурлын даргын зүгээс баруун бүс өөрсдийн гэсэн зах зээлтэй болохын тулд боомтуудын хүчин чадлыг өргөтгөж, хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.

Тухайлбал, Ховд аймгийн Ярант, Говь-Алтай аймгийн Бургастай зэрэг боомтыг хөгжүүлснээр баруун бүсийн 500 мянга орчим иргэн өөрт ойрхон боомттой болж, эдийн засгийн тэлэлт үүсэх боломжтой гэлээ. Түүнчлэн, хууль хүний эрхийг хамгаалахын төлөө бүрэн хангалттай зориулагдаж чадахгүй байгаа учраас XXI зууны, хүн төвтэй үзэл баримтлалтай, иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангадаг байхаар Улсын Их Хурал ажиллаж эхэлсэн талаар онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн Ховд аймагт ажиллаж буй томилолт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн