CGTN мэдээ
Японы иргэд Азийн өвлийн IX наадамд хүлээлттэй байна
Азийн өвлийн IX наадамд Азийн 34 улс орон, бүс нутгаас тамирчид оролцох болно. Үүнд Япон улсаас 228 төлөөлөл оролцож байгаагийн 151 нь тамирчин байна. Тэд Шорт-трек, хурдны тэшүүр, уран гулгалт, мөсөн хоккей, керлинг зэрэг спортоор өрсөлдөх болно.
Японы иргэд улс орныхоо тамирчид сайн амжилт гаргахад маш их хүлээлттэй байна. Тэд: “Керлинг, уран гулгалт Японд маш их анхаарал татдаг спортын төрөл учраас энэ хоёр төрлөөр өрсөлдөх тамирчид сайн амжилт гаргана гэдэгт найдаж байна”, “Би керлинийн спорт их сонирхдог. Тамирчиддаа өндөр амжилт хүсье” хэмээн цахим хуудсанд сэтгэгдлүүдээ бичижээ.