Засгийн газар
ЗГ:Улсын аварга малчин шалгаруулах тухай хэлэлцэж байна
Долоо хоног бүрийн Лхагва гаригт Засгийн газар хуралддаг товтой. Өнөөдрийн /2024.02.12/ Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн шуурхай штабын 5 дугаар хуралдааны талаар, “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, төвийн дүрмийг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, Эдийн засгийн хөгжлийн төвийн дүрэм/,“Олон улсын гэрээний жишиг нөхцөл хэрэглэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Гашуунсухайтын талаар авах зарим арга хэмжээ, Улсын аварга малчин шалгаруулах тухай зэрэг нийт 26 асуудал хэлэлцэж байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно.