CGTN мэдээ
ХТРТ-ийн “2025 оны дэнлүүний баярын гала тоглолт” болно
Цэцэгт дэнлүүнүүд бүтэн сарыг тусган, олон мянган гэр бүл энэ мөчийг хамтдаа өнгөрүүлдэг юм! ХТРТ-ийн “2025 оны дэнлүүний баярын гала тоглолт” 2-р сарын 12-ны оройн 20:00 цагт гадаад дотоодын үзэгчидтэйгээ золгох болно. “Баяр баясгалан, өлзий дэмбэрэл ба аз жаргал” гэсэн ерөнхий сэдвийн дор энэ гала тоглолт нь дуу, бүжиг, харилцан яриа, хошин шог, дуурь, илбэ зэрэг олон төрлийн хөтөлбөрөөр уламжлалт утга агуулгатай, орчин үеийн эрч хүчийг агуулсан тоглолтыг үзүүлж, дэлхийн өнцөг булан бүрийн үзэгчидтэй дэнлүүний баярын үдшийг өнгөрүүлэх болно.
Оройн тоглолт нь бүхэлдээ дэнлүүний баярын уламжлалт ёс заншилд тулгуурлан, дэнлүү сонирхох, дэнлүүний оньсого тааварлаж, тан юань идэж, үзэгчидтэй харилцах замаар баярын уур амьсгалыг бүрдүүлнэ. Бээжин дэх тоглолтын гол газар болон дөрвөн салбар газрын 13 хөтлөгчид цуглаж, нутаг нутгийн онцлогтой баярын мэндчилгээгээ дэвшүүлнэ.