Дэлхий

Google газрын зураг дээр Америкийн булан бий болжээ

Нийтэлсэн

“Google” корпорац Мексикийн буланг Америкийн булан болгон нэршлийг нь өөрчилж эхэлжээ.

АНУ-д Google Maps сервист тус буланг шинэ нэршлээр нь заасан байна. Газар зүйн нэршлийн мэдээллийн систем (GNIS) Мексикийн буланг албан ёсоор Америкийн булан болгон нэршлийг нь өөрчилсөн гэж “Google” корпорац мэдэгджээ.

Харин Google Maps-ын хэрэглэгчид Мексикт хуучин нэршил, дэлхийн бусад улсад хуучин, шинэ хоёр нэршлийг нь харах аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тангаргаа өргөсний дараа Мексикийн буланг Америкийн булан болгож нэршлийг нь өөрчлөх тухай зарлиг буулгаж байсан билээ. Дэлхий дээрх хамгийн том булан АНУ-ын эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой гэж Цагаан ордон үндэслэл болгон дурдсан байна.

Харин НҮБ энэ талаар ямар ч улсад газар зүйн нэршлийг өөрчлөх онцгой эрх байхгүй гэж мэдэгджээ.

Exit mobile version