Дэлхий

Хятадын сүлжээ рестораны эзэн баярын орлогоо ажилчдадаа хуваан өгчээ

Нийтэлсэн

Хятадын “Qilichuan Hotpot Restaurant” сүлжээ ресторан Хятадын Шинэ жилийн баяраар нийт 532 мянган юанийн ашигтай ажиллажээ.

Тус сүлжээний эзэн Хуанг Хоуминь олсон орлогоо ажилчдадаа урамшуулал болгон хуваан олгосон байна. Хуанг Хоуминийн ярьснаар, баярын үеэр олсон ашгаа хуваах нь эртнээс тогтсон уламжлал аж. Сүлжээ ресторан найман салбараараа гурван хоногт нийт нэг сая гаруй юанийн орлого олсон бөгөөд цэвэр ашиг болох 532 мянган юанийг ажилчдадаа урамшуулан болгон олгосон байна. Тус компанид нийт 200 гаруй ажилчинтай бөгөөд тухайн үед зарим нь амралтаа авсан байсан тул баярын өдрүүдээр ажилласан 140 ажилчин нь ийн урамшуулал хүртсэн байна.

Exit mobile version