Бидэнтэй нэгд

Дэлхий

Путинтэй утсаар ярьсны дараа Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээг “НЭН ДАРУЙ” эхэлнэ гэж мэдэгджээ

Нийтэлсэн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй лхагва гарагийн өглөө утсаар яриа хийсний дараа Украйны дайныг дуусгах хэлэлцээг “Нэн даруй” эхлүүлэхээр болсноо мэдэгдэв.


Энэхүү яриа нь Трамп өнгөрсөн сард албан ёсоор үүрэгт ажилдаа орсноос хойших хоёр ерөнхийлөгчийн анхны мэдэгдсэн яриа юм. Тэрбээр зөвлөхүүддээ Украйны мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.

Трампын засаг захиргааны албаныхны хэлснээр, мягмар гарагт болсон барьцааны хүний суллах солилцоо нь дайныг дуусгах тал дээр авч буй арга хэмжээнүүдийн эхлэл байж магадгүй юм. Тус мөргөлдөөн бараг л дөрөв дэх жилдээ үргэлжилж байна. Олон сарын турш Цагаан ордон, Кремлийн хооронд ямар ч яриа хэлэлцээ хийгдээгүй байсан ч энэ удаад хоёр талын удирдагчид харилцаагаа сэргээж, Трампын энхийн тохиролцооны төлөвлөгөө тодорхой болж эхэлж байна.

Трамп “Truth Social” сүлжээндээ ярианы товч агуулгыг нийтэлсэн бөгөөд “Бид Украйн, Ойрх Дорнод, эрчим хүч, хиймэл оюун ухаан, ам.долларын хүч болон бусад олон сэдвээр ярилцлаа” гэжээ. “Бид хамтран  ажиллах, бие биеийнхээ улс оронд зочлох талаар тохиролцож, манай багууд хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхээр тохиролцсон.

“Эхний ээлжид Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй ярьж, энэ талаар мэдээлэхээр тохирсон бөгөөд би одоо энэ ажлыг хийж байна” хэмээн Трамп бичжээ.

Вашингтон болон Москвагийн гаргасан мэдээллээс харахад, хоёр удирдагч харилцан ойлголцсон уур амьсгалд ярилцсан байна. “Ерөнхийлөгч Путин миний “Эрүүл ухаан” гэсэн сонгуулийн уриаг ашигласан. Бид хоёул энэ зарчмыг чухал гэж үздэг” хэмээн Трамп онцолсон нь Кремлийн тэргүүн үгээ няхуур сонгосон болохыг харуулж байна. Кремлийн мэдээлснээр, хоёр удирдагч бараг 90 минут ярилцжээ. Трамп сүүлийн хэдэн долоо хоногийн турш Путинтэй утсаар ярих хүсэлтэй байгаагаа илэрхийлэн Украины асуудлыг шийдвэрлэхийг зорьж буйгаа мэдэгдэж байв.

Украины аюулгүй байдалд одоо хэн ч санаа тавихгүй

АНУ-ын албаныхан энэ долоо хоногт Европт айлчлах үеэрээ Украины дайны төгсгөлийн талаар тодорхой байр сууриа илэрхийлж эхэлжээ. Брюссельд болсон бага хурал дээр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Украйн НАТО-д элсэх нь бодит боломжгүй, Трампын засаг захиргаа, Европ, Украины аюулгүй байдлыг тэргүүлэх чиглэлдээ багтаахаа болино гэдгийг онцолсон. Үүний оронд АНУ өөрийн хилээ хамгаалах, Хятадын эсрэг худалдааны дайнаас сэргийлэхэд анхаарал хандуулна гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ, Трамп Украинтай тохиролцоо хийж, тус улсын үнэт ховор металлын нөөцөд Америк хандах боломжтой болох нөхцөлтэйгөөр дэмжлэгээ үргэлжлүүлэх тухай дурдсан байна.

Трамп Зеленскийтэй өдрийн дунд үед, Путинтэй утсаар ярьсаныхаа дараахан холбогдсон байна. АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жо Байден сүүлийн гурван жилийн хугацаанд ОХУ-ын удирдагчтай утсаар яриагүй бөгөөд тэрбээр Путиныг дайны гэмт хэрэгтэн гэж үзэж, ярих нь утгагүй гэж бодож байжээ. Сүүлийн удаа АНУ-ын Ерөнхийлөгч 2013 онд Орост айлчилж байсан бөгөөд тухайн үед Барак Обама G20 дээд хэмжээний уулзалтад оролцож байв. Харин Путин 2015 онд НҮБ-ын уулзалтад оролцохоор АНУ-д айлчилж байжээ.

Тэд Саудын Арабт уулзах төлөвлөгөөтэй

Лхагва гарагт Трамп ойрын хугацаанд Путинтэй Саудын Арабт уулзах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан ч хараахан албан ёсоор шийдэгдээгүй гэдгийг онцоллоо. “Бид Саудын Арабт анхны уулзалтаа хийх байх гэж бодож байна” хэмээн Трамп утсаар ярьсныхаа хэдэн цагийн дараа мэдэгджээ. Тэрбээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманыг хэлэлцээнд оролцоно гэж мэдэгдсэн бөгөөд “Бид ханхүүг сайн мэднэ, бидний сонгосон газар хамгийн зөв нь байх болно” гэжээ.

Трампын хэлснээр уулзалтын тов хараахан тодорхойгүй байгаа ч ойрын ирээдүйд болно гэж үзэж байна. Тэрбээр Украйнд айлчлах талаар одоогоор шийдсэн зүйлгүй байгаагаа мөн хэлсэн байна. Путинтэй уулзах үед Зеленский оролцох эсэх талаар асуухад, Трамп “Эхний уулзалтад Зеленскийг оролцуулахгүй байх магадлалтай, бид эхний уулзалтаа хийсний дараа л дараагийн уулзалтын талаар ярилцана” гэж Трамп онцолжээ.

Түүнчлэн, Трампын гол хэлэлцэгчдийн нэг Стив Виткофф лхагва гарагт Орост хоригдож байсан Америкийн иргэн Марк Фогелийг сулласан нь Украины дайны ирээдүйд гарч болох эерэг өөрчлөлтийн дохио байж магадгүй гэж үзэж  байна. “Энэ бол Ерөнхийлөгч Трамп, Ерөнхийлөгч Путин нарын харилцаа ирээдүйд ямар байхыг харуулах нэгэн жишээ байж болох юм. Тэд сайн нөхөрлөж байсан, одоо энэ харилцаа үргэлжилж, дэлхийн энх тайван, мөргөлдөөний талаар эерэг үр дүнд хүрнэ гэж би бодож байна” гэж тэр хэлжээ. Виткофф мягмар гарагт Москва хотод Путинтэй хувийн уулзалт хийсэн талаар хоёр эх сурвалж мэдээлсэн байна.

Х.Энхболд

CGTN мэдээ9 цаг өмнө

Түүхэн ололт амжилтаар бялхсан гайхамшигт Харбины Азийн өвлийн наадам

CGTN мэдээ1 өдөр өмнө

Азийн өвлийн спортын есдүгээр удаагийн наадм өндөрлөв

CGTN мэдээ2 өдөр өмнө

“Азийн өвлийн спортын наадам болон биет бус соёлын өвийн жил” арга хэмжээ амжилттай зохиогдов

Дэлхий2 өдөр өмнө

Биткоинтой дискээ алдсан залуу хогийн цэгийг худалдан авахаар шийджээ

Ерөнхий сайд2 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путинтэй утсаар ярьсны дараа Трамп Украины дайныг зогсоох хэлэлцээг “НЭН ДАРУЙ” эхэлнэ гэж мэдэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын сүлжээ рестораны эзэн баярын орлогоо ажилчдадаа хуваан өгчээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Гринландыг сонирхсон нь Арктикт маргаан дагуулж байна

Дэлхий2 өдөр өмнө

Google газрын зураг дээр Америкийн булан бий болжээ

Улс төр2 өдөр өмнө

Баяр далимдуулж бэлэг тараахгүй байхыг уриалав

CGTN мэдээ4 өдөр өмнө

ХТРТ-ийн “2025 оны дэнлүүний баярын гала тоглолт” болно

Дэлхий4 өдөр өмнө

Трамп: Украин нэг л өдөр Орос болж магадгүй

Засгийн газар4 өдөр өмнө

ЗГ:Улсын аварга малчин шалгаруулах тухай хэлэлцэж байна

Дэлхий4 өдөр өмнө

Мета менежерүүдээр дүүрсэн үү?

Нийгэм4 өдөр өмнө

“Ойгоос мод бэлтгэх” журмыг хүчингүй болгов

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Боловсрол3 жил өмнө

Л.Энх-Амгалан: Амиа хорлосон иргэдийн 25 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтаас болдог

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 долоо хоног өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 долоо хоног өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 долоо хоног өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр2 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд2 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм3 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм4 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент8 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент8 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент8 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо