Дэлхий

Биткоинтой дискээ алдсан залуу хогийн цэгийг худалдан авахаар шийджээ

Нийтэлсэн

Их Британийн IT инженер Жеймс Хоуэллс хаясан биткоинтой хатуу дискээ хогийн цэгээс хайхын тулд 10 жилийн турш зөвшөөрөл авахаар оролдож байна.

Сүүлд тэрбээр хайлт хийхийн тулд хогийн цэгийн тодорхой хэсгийг худалдан авах боломжийг судалж байгаа тухай “The Guardian” хэвлэлд онцолжээ.

Орон нутгийн эрх баригчид тус хогийн цэгийн нэг хэсгийг хааж, нарны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа аж. Хоуэллсийн хаясан хатуу дискт 600 сая фунтээр үнэлэгдэх крипто хэтэвч хадгалагдаж байгаа. Сэтгүүлчдийн мэдээллээр, 2013 онд Жеймс Хоуэллсийн найз бүсгүй найман мянган биткоин бүхий хатуу дискийг нь санамсаргүй хаяжээ. Дижитал активаа олохын тулд Ньюпорт дахь хогийн цэгийн 100 мянган тонн хогноос хайх шаардлагатай болсон байна.

2024 оны сүүлээр залуу шүүхэд хандан, эрх баригчдаас 495 сая фунтын нөхөн төлбөр олгохыг шаардсан ч шүүх үндэслэлгүй гэж үзжээ.

Exit mobile version