Эдийн засаг
Алтны үнэ эргэн тогтворжлоо
Сүүлийн хоёр сарын хугацаанд 1.6 хувиар буюу эрс буураад байсан алтны ханш даваа гарагт эргэн сэргэлээ. Алтны спот ханш Нью-Йоркийн биржид унц нь 2900 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Дональд Трампын тарифын бодлого “Худалдааны дайн”-ы нөхцөл байдлыг улам хурцатгаж магадгүй байгаагаас үүдэн зах зээлд тодорхойгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм.
Үүний зэрэгцээ геополитикийн хурцадмал байдал инфляцын эрчийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулж байгааг шинжээчид тодотгож байна.
Үнэт металл, эрчим хүч, хөдөө аж ахуйг хамарсан түүхий эдийн сагс болох “Bloomberg Commodity Spot Index” энэ он гарсаар найм орчим хувиар өсөөд байгаа юм. Ингэснээр 2022 оны 12 дугаар сараас хойших дээд түвшинд хүрээд байна.
П.Түмэнзаяа