Энтертайнмент
Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан, Нобелийн шагналт Южин О’Нилийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг 2025 оны 03-р сарын 05-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно
Америкийн зохиолч, реалист жүжгийн зохиолын онцгой үзэгдэл хэмээн алдаршсан Южин О’Нийлийн зохиол “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байна. Эртний Грекийн драмын сэтгэлгээг Америкийн нийгмийн хөрсөн дээр амжилттай буулгаж, сэтгэлзүйн сонирхолтой драм өрнүүлж чадсан хэмээн үнэлэгддэг энэхүү жүжгийн найруулагчаар Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй юм.
1924 оноос хойш дэлхийн олон орны театрын тайзыг байлдан дагуулсан энэхүү алдарт жүжиг 1996 онд анх “Тамын дурлал” нэрээр УДЭТ-ын тайзнаа тавигдаж байсан билээ. 2025 оны 03-р сарын 05-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
• Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /Төрийн соёрхолт, УГЗ/
• Ерөнхий зураач: Т.Ганхуяг /УГЗ/
• Хөгжмийн зохиолч: Ц.Байдраг /СТА/
Дүрүүдэд:
• Эфрайм Кэбот – М.Түвшинхүү /СТА/, Б.Баттөмөр /СТА/
• Абби Патнам – О.Долгор /СТА/, Д.Асардарь/СТА/
• Эбин Кэбот – Т.Сэргэлэн /СТА/, Т.Намсрай
• Симеон Кэбот – Б.Баттогтох /СТА/
• Питер Кэбот – Н.Мөнх-Эрдэнэ
