Нийгэм
Хүний амь нас, эд хөрөнгө хохироогүй бол ДААТГАЛААР шийдвэрлүүлэх боломжтой
Иргэд жолооч нар замын ослын үед дараах нөхцөлд заавал цагдаагийн байгууллагад хандалгүйгээр даатгалын компанидаа хандах боломжтой.
Тодруулбал, Зам тээврийн осол болсон үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, замын байгууламж бусад зүйлд хохирол учруулаагүй, хоорондын маргаангүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч бүртгэлд авахуулж, тодорхойлолт авах шаардлагагүйгээр даатгалын байгууллагад дуудлага өгч шийдвэрлүүлэх боломжтой.
Их хотын жолооч та бүхэнд дээрх тохиолдол байгаа бол даатгалын байгууллагад хандах боломж байгааг зөвлөж байна. Мөн энэ тохиолдолд торгуулийн ара хэмжээ цагдаагийн байгууллагаас авахгүйгээр зохицуулсан байдаг.