Бидэнтэй нэгд

Энтертайнмент

eSport-ын томоохон багууд шатрын тоглогчтой болж эхэллээ

Нийтэлсэн

#Шатар 2024 онд анх зохион байгуулсан 60 сая ам.долларын шагналын сантай “Esports World Cup” наадмын 2025 оны тэмцээнд шатрын төрөл нэмэгдээд байгаа юм.

Электрон спорт /eSports/ дэлхий дахинд эрчээ авч тоглогч, үзэгч болон зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэхтэй зэрэгцэн онлайн шатрын хамгийн том платформ болох Chess.com нэгдээд байгаа билээ.

Тодруулбал 2024 онд анх зохион байгуулсан 60 сая ам.долларын шагналын сантай “Esports World Cup” наадмын 2025 оны тэмцээнд шатрын төрөл нэмэгдээд байгаа юм.

Улмаар дэлхийн хамгийн том eSports-ын багууд шатрын мэргэжлийн тоглогчдыг багтаа нэгтгэн гэрээ байгуулж эхэллээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, их мастер Магнус Карлсен, Фабиано Каруана, Хикарү Накамүра, Ян Непомниахчи тэргүүтэй 12 шатарчин одоогоор sSport-ын багуудтай гэрээ байгуулаад байна.

Албан ёсоор шинэ багаа зарласан тоглогчид:

  1. Володар Мурзин /Орос/ – All Gamers Global /Вьетнам-Хятад/
  2. Аржун Эригайси /Энэтхэг/ – Gen.G Esports /АНУ-Өмнөд Солонгос/
  3. Максим Вашье-Лаграв /Франц/ – Vitality /Франц/
  4. Дин Лирен /Хятад/ – LGD Gaming /Хятад/
  5. Нодирбек Абдусатторов /Узбекистан/ – NAVI /Украин/
  6. Уэсли Со /Филиппин-АНУ/ – NAVI /Украин/
  7. Олександр Бортник /Украин/ – NAVI /Украин/
  8. Вэй И /Хятад/ – Weibo Gaming /Хятад/
  9. Магнус Карлсен /Норвеги/ – Team Liquid /Нидерланд/
  10. Фабиано Каруана /Итали-АНУ/ – Team Liquid /Нидерланд/
  11. Хикарү Накамүра /Япон-АНУ/ – Team Liquid /Нидерланд/
  12. Ян Непомниахчи /Орос/ – Aurora Gaming /Серби/

Одоогоор 150 мянган ам.долларын шагналын сантай “Champions Chess Tour Chessable Masters 2025” тэмцээн онлайнаар болж байна. Уг тэмцээнд дээрх тоглогчдын долоо нь оролцож байгаа бөгөөд хагас шигшээд Магнус Карлсен, Аржун Эригайси, Хикарү Накамүра, Алиреза Фиружа нар шалгараад байна.

CGTN мэдээ22 минут өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол4 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр4 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр4 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр4 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм4 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна