Дэлхий
Хэлэлцээний гадна үлдсэн Зеленський Саудын Араб дахь айлчлалаа хойшлууллаа

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський лхагва гарагт Саудын Арабад хийх байсан айлчлалаа хойшлуулснаа мэдэгдлээ.
Түүний оролцоогүйгээр АНУ, ОХУ-ын төлөөлөгчид Саудын Арабад уулзаж, энхийн хэлэлцээний асуудлаар санал солилцсон.
Зеленський Туркт айлчлах үеэрээ “Бидний оролцоогүйгээр хэн ч дайныг дуусгах асуудлаар ямар нэг шийдвэр гаргах ёсгүй” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Улмаар лхагва гарагт Саудын Арабад айлчлах хуваарьтай байсан ч энэ айлчлалаа ирэх сарын 10-ныг хүртэл хойшлуулжээ.
Түүний хувьд энхийн гэрээг эхлүүлэх уулзалтад АНУ, ОХУ, Украин болон Европын тал оролцох ёстой гэдгийг илэрхийлсээр байгаа юм.
Харин дээрх уулзалт үр дүнтэй болсныг Трамп хэлээд, энэ сарын сүүл гэхэд Путинтэй уулзаж магадгүй хэмээн мэдэгджээ.
Орос-Украины дайн эхлээд бараг гурван жил болж байна. Володимир Зеленський одоо Украины хяналтад буй Курск мужийн зарим хэсгийг Оросын хяналтад буй Украины газар нутгаар солилцох санал дэвшүүлсэн.
Гэхдээ Кремлиэс “Москва газар нутаг солилцох ямар ч саналыг хүлээж авахгүй” гэж мэдэгдсэн.
Дайны хугацаанд ОХУ Украины нутаг дэвсгэрийн 20 хувь буюу 112 мянга гаруй км.кв талбайг хяналтдаа авсан. Харин Украины хяналтдаа аваад буй Курск мужийн нутаг дэвсгэрийн хэмжээ ойролцоогоор 450 км.кв талбай юм.
Эх сурвалж: Reuters
