Эдийн засаг
Цагаан сараас өмнө 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 1072 хувьцааны ногдол ашгийг олгох эсэх талаар мэдээлэл өгөхдөө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаанд 1072 хувьцааны ногдол ашгийг олгох танилцуулгыг хийлээ. Одоо компанийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийн үлдэж байгаа хэсгийг хоёр хувааж олгоно. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, ирэх дөрөвдүгээр сард 100 мянган төгрөгийн ногдол ашгийг олгоно. Иргэдэд олгох ногдол ашгийг тараах нөөц боломж бүрэн байгаа.
Нийтдээ 2024 оны ногдол ашиг нь 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөг тараахаар байгаагаас 2024 оны арванхоёрдугаар сард нэг иргэнд 130 мянган төгрөгийг урьчилж өгсөн.
Одоо 200 мянга орчим төгрөг үлдэж байгаагаа хоёр хувааж олгоно. Нийтдээ 1.1 их наяд төгрөгийг иргэдэд, төртэйгөө нийлээд 3.9 их наяд төгрөгийг ногдол ашигт хуваарилна. Өнгөрсөн 2024 оны цэвэр ашгийн 86 орчим хувийг ногдол ашиг болж тараана” гэв.