Нийгэм

Лайвчин Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болголоо

Нийтэлсэн

Цахим орчинд шууд бичлэгийн үеэр ёс бус үг, хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар “Бурханы хүү” нэрээр танигдсан Б.Баярбаатарт өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүхээс 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан.

Түүнийг цагдан хорих захирамжийг түр түдгэлзүүлж, нэгдүгээр сарын 14-нд суллаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр /2025.02.19/ түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх давж заалдах шатны шүүх хурал болж Анхан шатны шүүхийн шийтгэвэрийг хүчингүйд тооцож, Б.Баярбаатарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Exit mobile version