Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж буй “Нэ Жа 2”

Нийтэлсэн

Хятадын кино урлагийн гайхалтай амжилтын буухиа “Нэ Жа 2” хүүхэлдэйн киногоор үргэлжилж байна.

Хятадын Хаврын баярын үеэр буюу энэ оны нэгдүгээр сард анх дэлгэцнээ гарсан “Нэ Жа 2” нь өдгөө “дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой хүүхэлдэйн кино” гэсэн алдрын эзэн болоод байгаа юм. 2019 онд гарсан “Нэ Жа” хүүхэлдэйн киноны үргэлжлэл болох уг хүүхэлдэйн кино нь зөвхөн ашиг орлого, үзэгчдийн тоогоор тэргүүлж буй төдий бус Хятадын кино урлаг, кино зах зээл хэрхэн хурдацтай хүчээ аван хөгжиж, дэлхий дахины анхаарлыг татаж, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг болсны нотолгоо болж байна.

Дээд амжилтуудын эзэн

“Нэ Жа 2” гарсан даруйдаа Хятад улсдаа төдийгүй дэлхийн бусад улс оронд үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн. Чөтгөрүүдтэй тулалддаг домогт хүүгийн тухай өгүүлдэг тус кино нь өмнө нь гарч байсан бусад хүүхэлдэйн киноны дээд амжилтуудыг давсан нь Хятадын ард түмний бахархлыг төрүүлээд зогсохгүй, саяхныг болтол Холливудын бүтээлүүдийн сүүдэрт дарагдсаар байсан дэлхийн бусад улс орны кино урлагийн хувьд итгэл найдварын гэрэл болж байна.

Дэлхийн хүүхэлдэйн киноны зах зээлд Холливудын кинонууд давамгайлсаар ирсэн түүхтэй. Тухайлбал, “Toy Story” буюу “Тоглоомын түүх”, “The Lion King” буюу “Араатны хаан арслан”, “Inside Out 2” болон “Frozen” зэрэг нь дэлхийн хүүхэлдэйн киноны чиг хандлагыг тодорхойлж ирсэн. Тэгвэл “Нэ Жа 2”-ын амжилт нь Хятад улс дэлхийн энтертайнмент салбарт нөлөөгөө тэлж, шинэ өнгө төрхийг тодорхойлдог болсныг илтгэн харууллаа.

Хоёрдугаар сарын 18-ны байдлаар, “Нэ Жа 2” дэлхийн кино зах зээлээс 12.32 тэрбум юань буюу 1.7 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байна. Ингэснээр тус кино нь “Inside Out 2”-ын тогтоосон дээд амжилтыг эвдэн дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой хүүхэлдэйн кино болж, бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон 8 киноны тоонд багтаад байна.

Мөн “Нэ Жа 2” нь ганц зах зээлээс буюу нэг улсаас 1 тэрбум ам.долларын ашиг олсон анхны кино гэсэн түүхэн амжилтын эзэн болоод буй юм.

Түүнчлэн дэлхийн хэмжээнд орлого нь 1 тэрбум ам.доллароос давсан Холливудын бус анхны кино, дэлхийн шилдэг борлуулалттай 10 киноны тоонд орсон анхны Азийн кино зэрэг олон олон амжилтын эзэн болоод байна.

Хятадын хүүхэлдэйн киноны ирээдүй

“Нэ Жа 2”-ын амжилт бол зүгээр эхлэл юм. Хятадын хүүхэлдэйн киноны салбар чанар бөгөөд нэр хүндийн хувьд тогтвортой сайжирч, өдгөө дэлхийн тавцанд гол тоглогчдын нэг болсныг энэхүү кино дэлхий нийтэд нотлон харууллаа.

Төр засгийн дэмжлэг болон авьяаслаг уран бүтээлчдийн хоршил нь Хятадын хүүхэлдэйн киноны ирээдүйг тодоос тод гэрэлтүүлж байна.

Хүүхэлдэйн киноны зах зээл өргөжин тэлсээр буй өнөө цаг үед “Нэ Жа 2” энэ салбарт ийнхүү шинэ жишиг тогтоож өглөө. Баялаг соёл, хүүхэлдэйн кино бүтээх хамгийн сүүлийн үеийн техник технологиор хөглөгдсөн Хятадын хүүхэлдэйн киноны зах зээл нь Өрнийн соёл давамгайлсан өгүүлэмжийг сөрж, соёл хоорондын солилцооны шинэ боломжуудыг дэлхий дахинд санал болгож, улам бүр хөгжин дэвжсээр байх нь тодорхой.

Хятадын хүүхэлдэйн киноны хөгжил нь дэлхийн энтертайнмент салбар хувьсан өөрчлөгдөж буйн гэрч бөгөөд Хятадын хүүхэлдэйн киноны сэтгэл татам ертөнцтэй цаашид хэр олон үзэгч танилцаж, хэчнээн кино дэлхий дахиныг “Нэ Жа 2” шиг байлдан дагуулах нь ердөө цаг хугацааны л асуудал юм.

Г.Солонго

CGTN мэдээ18 цаг өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ18 цаг өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ18 цаг өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр3 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр3 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент3 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр3 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ5 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий6 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан