Бидэнтэй нэгд

Энтертайнмент

“Торгоны зам-2025” авто ралли Монголд гурав дахиа зохиогдоно

Нийтэлсэн

Ралли буюу холын зайн бартаат замын уралдаан тамирчин хүнээс тэсвэр хатуужил, зориг тэвчээр шаардаж, багагүй адал явдал туулан байж бариандаа хүрдэг спорт юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, ажил мэргэжил, хобби сонирхолтой. Тэр салбартаа илүү аз жаргал, баяр баясгалантайгаар өсөж хөгждөг. Түүний нэг нь хурд, хүч, авхаалж самбаа сорьсон адал явдалтай спортын энэ төрөл юм. Алдарт “Торгоны зам-2025” авто ралли уралдаан ирэх долоодугаар сарын 12-22-нд буюу 10 хоногийн турш Эрхүү-Улаанбаатар-Уулын Алтай чиглэлээр зохион байгуулагдана.

Олон улсын “Торгоны зам” төслийн ерөнхий удирдагч Владимир Чагин “Уламжлал ёсоор “Торгоны зам-2025” авто ралли долоодугаар сард зохион байгуулагдана.

Тэмцээнд оролцох тамирчид эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өөрийн улсынхаа жолооны үнэмлэхтэй, “Торгоны зам-2025” авто ралли уралдаанд оролцох төрлийнхөө эрхийг авсан байна. Мотоцикль, дөрвөн дугуйт, хоёр төрлийн жийп, том оврын машин зэрэг төрлүүдээр тэмцээн зохион байгуулагдана. Жилээс жилд эмэгтэй тамирчид уралдааны бүх төрөлд оролцож байгаад бид маш их баяртай байгаа. Тамирчдын насанд хязгаар тогтоохгүй. Шинээр жолооч болсон тамирчин олон бий. Мөн аль хэдийн туршлага суусан тамирчид ч оролцож байгаа. Орчин үеийн төмөр хүлэгүүд 5-10 хоногт хол, ойрын замыг туулан хурд, хүчээ сорино” гэж танилцуулав.

 

 

Зохион байгуулагчид тэмцээн болохын өмнө  явах чиглэлийнхээ дагуу газар дээр нь очиж танилцан, нарийвчилсан мэдээллийг цуглуулж, тэмцээн зохион байгуулахад бэлдэж, зарим газарт багахан хэмжээний бартаа саадыг байршуулах аж. “Торгоны зам-2025” авто ралли уралдаан долоодугаар сарын 12-нд албан ёсоор гараанаас гарч, замдаа хээрийн лагерьт буудлан 15-ны өдөр Улаан-Үд-Улаанбаатарын маршрут эхэлнэ. Тус өдөр бүх тамирчин хоёр улсын хилээр нэвтрэх юм. Ингээд манай улсад Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгаар дайран өнгөрөх юм. Өнгөрсөн онд тэмцээний хамгийн хэцүү үе шат Алтай хотод болж байжээ.

Алтай хотын чиглэлд ойролцоогоор 100 км орчим газарт элсэн цөл туулдаг. Харин далайн түвшнээс 2000 метрийн өндөр дэх уулархаг бүс нутаг болох Ховдын чиглэл тус аяллын хамгийн үзэсгэлэнтэй хэсэг нь байх юм. Хээрийн лагерь Кош Агачид байрлах долоодугаар сарын 22 бол ерөнхийдөө тэмцээний сүүлийн үе шат байх нь. Тамирчид Уулын Алтайд далайн түвшнээс дээш 2500 метрийн өндөр уулархаг бүсэд барианд орох юм. Энд тус тэмцээний хаалтын үйл ажиллагаа болох юм. Нийтдээ 5500 км зам туулж хүрнэ. Түүний 2500 км нь асфальтан зам дээр өнгөрнө. Тэмцээний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ирэх тавдугаар сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулах хэвлэлийн хурлаар олон нийтэд дахин мэдээлэхээр төлөвлөжээ.

Монголын автомашин, мотоциклын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх “Манай улсад авто ралли уралдааныг 1990 оноос зохион байгуулж, 1995 оноос улсын аваргаа шалгаруулж, туршлага хуримтлуулж яваа. Манай улсын баг тамирчид одоо олон улсын болон дэлхийн авто ралли уралдаанд оролцож туршлага хуримтлуулсаар байгаа юм. Энэ удаагийн “Торгоны зам-2025” авто раллид Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнээрээ оролцох сонирхолтой байгаа” гэж ярилаа.

 

 

“Торгоны зам” авто ралли Орос, Казахстан, Узбекстан гурван улсын ерөнхийлөгч нарын дэмжлэгээр анх 2009 онд зохион байгуулагдаж байжээ. Барианд орох мөчид ерөнхийлөгч нар шагнал гардуулж байв. Орос, Казахстан, Туркместан, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт тус тэмцээн болж байсан юм. “Торгоны зам” авто раллийн тэмцээн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины анхаарал дор явагддаг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монголын автомашин, мотоциклын холбооны дэмжлэгээр  энэхүү тэмцээн жил болгон зохион байгуулагдаж байна. Өмнө нь хоёр ч удаа 2019, 2024 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ тэмцээн болж өндөрлөж байлаа.

Монголд анх удаа 2019 онд тус тэмцээн зохион байгуулагдаж, оролцсон тамирчид маш өндөр сэтгэгдэлтэй байсан тул тэдний хүсэлтээр 2024 онд Монгол Улсад дахин энэ тэмцээнийг зохион байгуулж, шинэ маршрутаар явсанд тамирчид машид баяртай байсан юм.

 

“Торгоны зам-2019” авто раллид 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Тамирчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй төлөөлөгч болон 120 улсын сэтгүүлч ажиллаж байв. Монголоор дайран өнгөрсөн анхны маршрут нь Төв, Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр байлаа. Гашуунсухайт боомтоор 2019 оны зун, долоодугаар сарын 13-ны өдөр нэвтрэн БНХАУ-ыг зорьж байсан түүхтэй. Тэмцээнд оролцсон тамирчид “Монголын замыг тийм ч их бартаа саадтай гэж төсөөлж байсангүй. Гэхдээ энэхүү адал явдалтай аялал маш их таалагдлаа. Тэсвэр тэвчээр, эр зоригийг шалгасан уралдаан болсон” хэмээн ярьж байсан юм.

Тэдний хүсэлтээр дэлхийд чансаагаараа “Дакар ралли”-ийн дараа эрэмбэлэгддэг “Торгоны зам-2024” авто раллиг Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамнуулан хоёр дахь удаагаа зохион байгуулсан билээ. ОХУ-ын Томск хотоос гараа эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор Монгол Улсад нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайран Улаанбаатар хотод ирсэн энэхүү тэмцээнд 30 улсын  278 тээврийн хэрэгсэл, 752 тамирчин оролцож  5500 орчим км замыг туулжээ.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа