Бидэнтэй нэгд

Боловсрол

Элсэлтийн шалгалт гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ

Нийтэлсэн

Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл орон даяар эхэлсэн, МХБШ-ын бүртгэл ирэх гуравдугаар сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд 10 болон 11 дүгээр ангийн суралцагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өөрсдийн хүсэлтээр өгч болох боломж бүрдсэн.

Энэ тохиолдолд төлбөрийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах юм. Шалгалтын бүртгэлийн хураамж 10000 төгрөг, харин 12 дугаар ангийн сурагчдын хувьд уг шалгалтад үнэ төлбөргүй хамрагдана.

Шалгуулагч БҮТ-ийн eec.mn/eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгүүлэхдээ:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт
  • Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээний төвд:

  • Өргөдөл хүсэлт
  • Эмчийн магадалгаа
  • Сургуулийн тодорхойлолт ирүүлсэн байна.

Монгол хэл, бичгийн шалгалт:

Дөрөвдүгээр сарын 18 /баасан гараг/

Шалгалтын цаг: 10.00-11.40

Хамрагдах анги: 12 дугаар анги

Дөрөвдүгээр сарын 19 /бямба/ гараг

Шалгалтын цаг: 10.00-11.40 Хамрагдах анги: 11 дүгээр анги

Шалгалтын цаг: 14.00-15.40 Хамрагдах анги: 10 дугаар анги гэсэн хуваарьтай явагдах юм.

Шалгуулагчид шалгалт өгөхдөө:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2025 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлж ирэх юм байна.
CGTN мэдээ14 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ15 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ4 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана