Боловсрол
Таван орны эрдэмтэд бага насны хүүхдийн хөгжил, боловсролын судалгаагаа хуваалцаж байна

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулиас “Бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, судалгаа 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-д зохион байгуулж байна.
Хуралд АНУ, ОХУ, Хятад, Филиппин, Индонез, Танзани улсын бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийдэг эрдэмтэн судлаачид оролцож, өөрсдийн шинжлэх ухааны мэдлэг чадвараас хуваалцаж байна.
Мөн Боловсролын яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Нийслэлийн боловсролын газар гэх мэт байгууллагууд, хот, орон нутгийн цэцэрлэгүүдийн 10 гаруй байгууллагын 100 гаруй багш, судлаач, мэргэжилтнүүд оролцжээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь:
1. Сургуулийн өмнөх боловсролын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, өөрсдийн шинэ санаа, туршлагаа хуваалцаж, бодлогын түвшинд шинэ санаа, шийдэл гаргахад бодит хувь нэмэр оруулна.
2. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд хуран цуглаж, сургуулийн өмнөх боловсролын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдлийн талаар санал бодлоо хуваалцах, олон улсын түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, чанар, арга зүйг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох нь чухал үйл ажиллагааны хүрээнд зөвхөн эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны үр дүнг хуваалцах төдийгүй улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хамтарсан бодлого, аргачлал боловсруулахад хувь нэмэр болох юм.
3. Сургуулийн өмнөх боловсролын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, судлаачдын чадавхыг бэхжүүлэх, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд суурь боломж болно.
