Бидэнтэй нэгд

Дэлхий

Пентагон Трампын засаг захиргааны аудитын шалгалтад хэрхэн бэлтгэж байна вэ!

Нийтэлсэн

АНУ-ын батлан хамгаалах яам Холбооны төсвийн зардлыг танах арга хэмжээний хүрээнд Төрийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх яамны /DOGE/ тэргүүн Илон Маск хэзээ л бол хэзээ аудитын шалгалт оруулахад бэлдэн, хэт хөөсөрсөн үнэтэй гэрээ, хөтөлбөр, хуучирсан цэргийн цогцолборуудаа анхааралтай хянаж эхэлжээ.

Дэлхийн тэргүүн баян эрхмээр удирдуулсан яамны ажилтнууд нэг яамнаас нөгөө яамтай “тооцоо бодон”, сандрал үүсгэж, удалгүй Пентагоны хаалгыг татахаар бэлтгэж байгаа тухай “Forbes USA” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ. Холбооны төсвийн зардлыг хоёр их наяд ам.доллароор танах үүрэг авсан DOGE яамны төлөөлөгчид нэг их наядаар тоологдох төсөвтэй батлан хамгаалахын салбарыг урь өмнө байгаагүйгээр “сэгсрэх” магадлал өндөр байна.

АНУ-ын гол хоёр намаас гарсан хууль тогтоогчид батлан хамгаалах салбарын хэтийдсэн зардлыг тогтоон барихыг хичээж байгаа ч амжилт олоогүй л байна. Пентагоныг зардлаа хэтрүүлж байгааг нэг бус удаа илчилж байсан. Тухайлбал, олон сая ам.долларын үнэтэй эд хогшлыг бүртгүүлээгүй, аудитын шалгалтад тэнцээгүй, 10 мянган ам.долларын үнэтэй суултуурын таглаа зэрэг дуулиан дэгдэж байсан.

Цагаан ордны тэргүүн Доналд Трамп хэвлэлд өгсөн ярилцлагадаа DOGE яамны төлөөлөгчид батлан хамгаалахын салбараас олон тэрбум ам.долларын зөрчлийг илчилнэ гэдэгт итгэж буйгаа  илэрхийлсэн байна.

Ардчилсан намынхны зүгээс шүүхийн гомдол, нэхэмжлэлээр Илон Маскийн машиныг булж байгаа ч Пентагоны шинэ тэргүүн Пит Хегсет DOGE-ийн ажилтнуудыг ёслол төгөлдөр угтан авахаар бэлтгэж байгаа аж. “Би Илон Масктай нягт холбоо харилцаатай байдаг. Тэр бол жинхэнэ эх оронч хүн. DOGE хурц хараа олон газар хэрэгтэй” гэж Хегсет мэдэгдэж байсан. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд зэвсэг худалдан авалтыг бууруулах, уур амьсгалын эсрэг хөтөлбөрүүдийг зогсоох, төв газруудад цомхотгол явуулахад анхаарахаа мэдэгдэж байв.

Пентагоны удирдах түвшнийхэн хэдийн өмнөх жилүүдийн саналуудаа эргэн харж, сөнөөгч онгоцнуудын хөтөлбөрийн санхүүжилтийг бууруулах, шинээр байгуулах гэрээг зогсоох, өөр чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэх зэрэг талаар хэлэлцэж эхэлжээ.

Тухайлбал, АНУ-ын Нисэх хүчинд томоохон өөрчлөлт орно гэж бэлтгэж байна. Нисгэгчгүй нисдэг аппаратын салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед Нисэх хүчний удирдлагууд дронуудаа авч үлдэнэ хэмээн найдаж байна. Энэ сарын эхээр Пентагоны тэргүүн Хегсет Хятадыг сөрөх үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах, тэр дундаа зургаадугаар үеийн сөнөөгч онгоц бүтээх төлөвлөгөөг хэлэлцэхийг түр зогсоогоод байна. Хөтөлбөрийн төсөв танагдсанаар сөнөөгч онгоцнуудын цаашдыг ашиглалтыг тодорхойгүй болгох эрсдэлтэй. Хоёрхон долоо хоногийн өмнө Пентагон “General Electric”, “Pratt & Whitney” компанид сөнөөгч онгоцны хөдөлгүүрийг бүтээхэд зориулж олон тэрбум ам.доллар олгосон билээ.

“Forbes USA” хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, Пентагоны удирдлагууд нэн шинэ технологи боловсруулах чиг үүрэгтэй гурван байгууллагыг нэгтгэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр нь Батлан хамгаалахын инновацын газар, Дижитал технологи, хиймэл оюун ухааны төв газар, Стратегийн хангамжийн газар юм. Энэхүү шийдвэрийн хүрээнд Дижитал батлан хамгаалах алба хаагдаж болзошгүй гэж үзэж байна. Энэхүү хөтөлбөр нь хувийн хэвшлээс орон тоогоо бүрдүүлэх зорилготой бөгөөд одоогоор Дижитал технологи, хиймэл оюун ухааны төв газрын харьяанд байдаг аж. Эдгээр байгууллагыг нэгтгэснээр үйл ажиллагааных нь чиглэл, зорилгыг нарийвчлан тодорхойлж, улмаар үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх онцгой боломж нээгдэнэ гэж программ хангамж боловсруулагч “Second Front” компанийн ерөнхий захирал Тайлер Суэтт үзэж байна. Тус стартап үйлчлүүлэгч компаниуддаа цэргийн зориулалт бүхий сүлжээнд оруулах үйлчилгээ үзүүлж, Батлан хамгаалахын инновацын газраас санхүүжилт авдаг байна. Тус газрын жилийн төсөв нь нэг тэрбум ам.доллар орчим.

Дижитал технологи, хиймэл оюун ухааны төв газрын томоохон хөтөлбөрийн хувь заяа мөн бүрхэг болоод байна. Пентагоны удирдлагууд тулааны талбарт шийдвэр гаргах ADVANA цэргийн хиймэл оюун ухааны платформыг худалдан авах тендерийг царцаажээ. 2021 онд эл системийг ашиглах 3.2 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг “Booz Allen” компанитай гурван жилийн хугацаанд байгуулсан. Ойрын хэдэн сард дахин тендер зарлана гэсэн хүлээлт байсан. Энэ удаад гэрээний өртөг 15 тэрбум ам.доллар болж өсөх, хугацаа нь арван жил хүртэл сунах байжээ.

Пентагоны тэргүүн Хегсетийн стратеги нь Цахиурын хөндийгөөс байгууллагуудыг татан, хамтран ажиллахад чиглэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг “Scale AI” компанийн ерөнхий захирал Александр Вантай уулзжээ. Тус компани мэдээлэл ангилах үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг холбооны эрх баригчидтай байгуулсан байна. Нийт өртөг нь 300 сая гаруй ам.доллар. Түүнчлэн энэ сарын эхээр Ван Цахиурын хөндийн цэргийн IT компаниудын удирдлагуудын хамтаар цэргийн хиймэл оюун ухааны асуудлаарх зөвлөгөөнд оролцож байжээ. Түүнтэй хамт мөн Anduril, Palantir, OpenAI болон Vannevar Labs компаниудын тэргүүн нар оролцсон байна. Оролцогчдын жагсаалтаас үзвэл тус арга хэмжээг АНУ-ын Зэвсэгт хүчний Энэтхэг, Номхон далайн командлал зохион байгуулжээ. Арга хэмжээнд мөн Amazon, Microsoft болон Google зэрэг аваргууд уригдсан байв.

Түүнчлэн, Пентагон IT салбараас орон тоогоо бүрдүүлж эхэлжээ. Цагаан ордны тэргүүн Доналд Трамп Пентагоны дэд тэргүүнээр “Uber” компанийн топ менежер асан Эмиль Майклыг томилсон. Шинэ албан тушаалдаа тэрбээр DARPA хэмээн алдаршсан ирээдүйтэй судалгааны төслүүдийн удирдах газрын үйл ажиллагааг хариуцахаар болжээ. Дөрвөн тэрбум ам.долларын төсөвтэй тэрбээр мөн цэргийн технологийн боловсруулалтыг мөн хариуцна. Трамп түүнийг томилох үеэр “Майкл АНУ-ын армийг дэлхийд хамгийн өндөр технологи бүхий зэвсэглэлээр хангаж, татвар төлөгчдийн их мөнгийг хэмнэнэ” хэмээн мэдэгдэж байв.

Өндөр өртөгтэй цэргийн комплексоос татгалзаж, хямд үнэтэй дронуудыг ашиглах талаар ярьж байгаа хэдий ч нэгдүгээр зэргийн гүйцэтгэгчид муугүй өртөг бүхий үйлдвэрлэлийн захиалга авах боломж бий. Жишээ нь Трампын хэт авиан болон далавчит пуужингаас эсэргүүцэн хамгаалах “Төмөр дээвэр” хөтөлбөрийн ачаар “Lockheed Martin”, “RTX” зэрэг компаниуд олон тэрбум ам.доллар олох боломжтой.

Пентагоны ажилтнууд DOGE мэргэжилтнүүдийн шалгалтаас юу хүлээхээ бусад яамдаас харах боломжтой. Тус яам өөрийн Х сүлжээндээ бодит цагаар зардал танах арга хэмжээ, цуцалсан гэрээний жагсаалтыг байнга нийтэлж байгаагаас гадна Сангийн яамны төлбөр тооцооны мэдээллийн санд нэвтрэх эрхтэй болсон.

DOGE багийн хамгийн хүнд цохилтыг 70 тэрбум ам.долларын АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID) амссан билээ. Харин Хегсет яамд нь үүссэн айдсыг дарахын тулд “Батлан хамгаалах яам бол USAID биш. Тус агентлаг шаварт унасан” хэмээн мэдэгдсэн юм.

CGTN мэдээ2 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ19 цаг өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий2 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм2 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент2 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм2 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм2 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий3 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр3 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн