Дэлхий

Украины хямралыг зохицуулах өөрийн гэсэн энхийн төлөвлөгөөг танилцуулна

Нийтэлсэн

Их Британи болон Францын эрх баригчид Украины хямралыг зохицуулах өөрийн гэсэн энхийн төлөвлөгөөг хэдэн өдрийн дотор шуурхай боловсруулж, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампад танилцуулахаар төлөвлөж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлэв.

Уг төлөвлөгөө нь энхийг тогтоох хамтын хүчин чармайлтыг эмх цэгцтэй болгож, АНУ болон Украины харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэх юм байна.

Лондон болон Парисын дэвшүүлэхээр төлөвлөж буй саналын дагуу эхний ээлжид богино хугацаатай гал зогсоож, алсдаа аюулгүй байдлын илүү өргөн баталгааг шаардах ажээ. Их Британи болон Францын эрх баригчдын үзэж байгаагаар, ийм баталгааг зөвхөн АНУ л олгох чадвартай юм. Ийм төлөвлөгөө боловсруулах нь Их Британи ерөнхий сайд Кир Стармер, Францын ерөнхийлөгч Эммануeл Макрон нарт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай яриа хэлэлцээ хийхээр Цагаан ордонд дахин айлчлах боломж бүрдүүлэх ажээ.

Exit mobile version