CGTN мэдээ
Дэлхийн үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн 2-р сарын индексийг нийтэлжээ

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбоо өнөөдөр /2025.3.6/ -нд дэлхийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн хоёрдугаар сарын индексийг нийтэлжээ.
Дэлхийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс хоёрдугаар сард 50 хувьтай байж, тоон үзүүлэлтээрээ өмнөх сартай ижил гарчээ. Өнөөгийн байдлаар дэлхийн эдийн засаг тогтвортой сэргэлтийн чиг хандлагаа хадгалсаар байна. Бүс нутгийн хувьд, Азийн аж үйлдвэрийн салбар өсөлтийн хурдаа хадгалсаар байгаа бөгөөд өсөлтийн хурд нь өмнөөс сараасаа давжээ. Хоёрдугаар сард Азийн аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 51.3 хувьтай гарч, өмнөх сараас 0.6 нэгжээр дээшилсэн бөгөөд 14 сар дараалан өсөлттэй гарчээ. Үүнд, Хятад, Энэтхэг, Тайланд зэрэг орны аж үйлдвэрлэлийн худалдан авалтын менежерүүдийн индекс бүгд 50 хувиас давсан үзүүлэлттэй байна.
Хоёрдугаар сард Америкийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс 50.2 хувьд хүрч, өмнөх сараас 0.7 нэгжээр буурсан байна. Уг бүс нутгийн хувьд өсөлттэй байгаа ч өсөлтийн хурд нь удааширчээ.
Үүнээс гадна, Европ, Африкийн үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс өмнөх сараас бага зэрэг өсөлттэй гарсан ч өсөлт нь 50 хувиас доогуур байлаа.
