Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Талийгаач Ким Се Руны аав юүтүбэр залууг охиныхоо үхэлд БУРУУТГАЖЭЭ

Нийтэлсэн

Жүжигчин Ким Се Рун өнгөрсөн сарын 16-нд 25 насандаа амиа егүүтгэн нас барсан. Түүнийг нас барснаас 20 хоногийн дараа буюу энэ сарын 9-ны өдөр түүний гэр бүлийнхэн Daily Sports сонинд ярилцлага өгөхдөө юүтүбэр И Жин У болон бусад хоёр хүн, холбогдох хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Талийгаачийн гэр бүлийнхэн “Хүмүүс биднийг ямар тамыг даван туулж байгааг мэдээгүй учраас их амархан байгаа мэтээр ярьдаг. Бид түүнийг 24 цагийн турш хянаж, цагдаж чадахгүй шүү дээ. Бид түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх ёстой байсан юм уу? Ажил дээрээ байхдаа түүний тухай сонсоод яаран очсон ч тэр автомашины осолд орчхоод эмчилгээ хийлгэхээс татгалзсан.

Хүмүүсийн гаргасан үйлдлийг үнэхээр уучилж болохгүй. Тэд зүгээр л нэг Сэ Руны амьдралыг сүйрүүлээд зогсохгүй бүхэл бүтэн нэг гэр бүлийг сүйрүүлсэн. Энэ хорвоо дэлхий дээр юу ч тохиолдсон бай хорон муу сэтгэлээр бодит байдлыг мушгин гуйвуулсан хүмүүсийг бид хэзээ ч уучлахгүй” гэжээ.

Ким Се Руны аав “YouTube Shorts болон бусад платформууд дээр Се Руны эвгүй бичлэгүүд цацагдаж, гэр бүлийнхэн нь түүний олсон мөнгийг үгүй хийсэн гэх цуу яриа гарсан. Эдгээр зүйлсээс болж гэр бүлийнхэн минь, тэр дундаа миний хоёр охин шударга бусаар доромжлуулж байна. Энэ бүхэн худал гэдгийг бид өдөр бүр тайлбарлах ёстой юу? Эхнэр бид хоёр энэ бүхнийг тэвчиж болох ч Сэ Руны дүү нар яах болж байна вэ? Би үлдсэн хоёр охиноо яаж хамгаалах ёстой юм бэ? Танихгүй хүмүүс тэдэн рүү миний чичилж эхэлбэл бид насан туршдаа худал гүтгэлгийн дор амьдрах гэж үү? Би цацагдсан бичлэгүүдийг устгахыг үнэхээр их хүсч байна.

Юүтүбэр И Жин У-д хуулийн хариуцлага тооцохыг хүсч байна. Дан ганц түүнд ч биш, энэ төрлийн контент бүтээж, үүнийг нь түгээж, хорлонтой сэтгэгдэл бичсэн хүмүүст ч мөн адил” гэжээ.

Уг ярилцлагынхаа дараа талийгаачийн аав ярилцлага авсан сэтгүүлч рүү “Надад хэлэх зүйл байгаа болохоор оройтсон ч гэсэн мессеж бичиж байна. Бид аль хэдийнэ сэтгэлээрээ үхчхээд байна. Хайртай үрээ алдчхаад ямар эцэг, эх нь үргэлжлүүлэн амьдрах юм бэ? Үлдсэн үр хүүхдээ бодож л тэвчиж амьдарч байна. Гэвч надад хар бараан бодол эргэлдсээр л байна. Ялангуяа эхнэр минь өөрийгөө буруутгасаар байна. Энэ нь надад ч гэсэн үнэхээр хэцүү байна. Ганцхан удаа ч гэсэн үнэнийг ил болгоход надад туслаач” хэмээх мессеж илгээжээ.

 

 

Уг юүтүбэр талийгаачийн тухай хэд хэдэн удаагийн бичлэг нийтэлж байжээ. Тухайлбал өнгөрөгч нэгдүгээр сард түүний хуримын сэдэвтэй зураг авалтыг шүүмжилсэн видео нийтэлсэн бол өмнө нь санхүүгийн хүндрэлээс болж кофе шопод ажиллаж байгаа гэх видеог мөн олон нийтэд цацсанаар жүжигчин бүсгүй олон нийтийн зүгээс их хэмжээний эсэргүүцэлтэй тулгарч байсан аж. Эдгээр бичлэгүүдийг үзсэн Ким Сэ Рун маш их стресстэж, сэтгэл санаагаар унасан тухай түүний ойр дотнынхон мөн дурдсан байна. Талийгаачийг нас барсан гэх мэдээлэл цацагдсаны дараа уг юүтүбэр жүжигчин бүсгүйн талаар нийтэлсэн бүхий л бичлэгүүдээ устгажээ.

CGTN мэдээ4 цаг өмнө

Хоёр чуулганаас Хятадын ардчиллын үйл явцыг харах нь

Дэлхий12 цаг өмнө

How DeepSeek is rewriting AI’s future

Дэлхий12 цаг өмнө

China reaffirms commitment to reform, opening up at “two sessions”

Ерөнхийлөгч15 цаг өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Сенатын танхимын дарга бараалхлаа

Эдийн засаг15 цаг өмнө

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны зохицуулалт шинэчлэгджээ

Эдийн засаг15 цаг өмнө

“Tesla”-ийн хувьцааны ханш 2020 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буюу 15 хувиар унав

Нийгэм15 цаг өмнө

Улаанбурхан өвчний 11 дэхь тохиолдол лабораториор БАТЛАГДЛАА

Улс төр15 цаг өмнө

Монгол Улс аюулгүй, олон улсын холболттой дэд бүтэцтэй болно

Нийгэм15 цаг өмнө

Он гарсаар 5 аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ

Энтертайнмент15 цаг өмнө

Ким Сү Хёны агентлагаас МЭДЭГДЭЛ гаргажээ

Дэлхий15 цаг өмнө

Украинд цэрэг байрлуулах тухай хэлэлцэнэ

Улс төр15 цаг өмнө

“Нээлттэй парламент” хөтөлбөрөөс шалгарсан оюутнууд УИХ-д үргэлжлүүлэн дадлагажихаар боллоо

Энтертайнмент15 цаг өмнө

“The MongolZ” баг “ESL Pro League Season 21”-ийн плей-оффт шалгарлаа

Энтертайнмент15 цаг өмнө

Дуучин Хви Сон гэрээсээ НАС БАРСАН байдалтай олджээ

Нийгэм15 цаг өмнө

ОХУ-ын Элчин сайдын яаманд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Дэлхий3 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм3 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий1 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм3 долоо хоног өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм1 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг1 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий2 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр3 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд3 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм4 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм5 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент9 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент9 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ