Эрүүл мэнд
Улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй нярайд мэс засал хийжээ
Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн эмч нар улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй төрсөн нярайд мэс засал хийж, тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын эмч М.Зоригтбаатар, унтуулгын эмч С.Сэргэлэн, эмч Г.Мягмардорж, БОЭТ-ийн мэс заслын зөвлөх эмч С.Энхбаяр, унтуулгын эмч Э.Бат-Ундрал, нярайн эмч Л.Сүнжидмаа, сувилагч О.Хашчулуун, Б.Сувд-Эрдэнэ, Л.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй баг хийж гүйцэтгэсэн байна.