Эдийн засаг
“Tesla”-ийн хувьцааны ханш 2020 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буюу 15 хувиар унав
“Tesla” компанийн хувьцааны ханш сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр дүнгээр унав. Даваа гарагт тус компанийн хувьцааны ханш 15 хувиар унаж, 2020 оны есдүгээр сараас хойших нэг өдрийн хамгийн огцом уналт үзүүллээ. Энэхүү уналтад “UBS Group”-ийн ахлах шинжээч Спак “Tesla” компанийн нийлүүлэлтийг 2025 онд буурна гэсэн урьдчилсан тооцооллыг гаргасантай холбоотой аж.
Ийнхүү тус компанийн хувьцааны ханш оны эхнээс нийт 45 хувиар буураад байгаа юм.
“UBS Group”-ийн зүгээс “Tesla” энэ улиралд ердөө 367 мянган автомашин нийлүүлнэ гэж тооцоолсон нь өмнөх төсөөллөөс нь 16 хувиар буурсан дүн болж байна.
М.Түвшинзаяа