Бидэнтэй нэгд

Эдийн засаг

УБТЗ 11 улстай төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээгээ зөвшилцөж байна

Нийтэлсэн

Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага /ТЗХАБ/-ын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөн энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

ОХУ, БНХАУ, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан БНСУ зэрэг 11 орны төмөр замын төлөөлөгчид, гадаад худалдааны болон тээвэр зуучийн компаниудын төлөөлөл тус зөвлөгөөнд оролцож байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд нь жил бүр хуралдаж, тухайн жилд төмөр замаар тээвэрлэх гадаад худалдааны ачааны /экспорт, импорт, транзит/ хэмжээг тохиролцдог. Үүнээс гадна түүнийг хэрхэн зохион байгуулах талаарх арга хэмжээ боловсруулдаг юм. Манай улсын хувьд төмөр замын салбарын гол ачааг нуруундаа үүрдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН нь 1956 онд Төмөр замуудын хамтын ажиллагааны  байгууллагын анхны 10 гишүүний нэг болсон цагаасаа хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, гишүүн орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө ажиллаж иржээ. Тус байгууллагын гишүүн орнуудын хамтын ажиллагаа нь УБТЗ-ын гадаад худалдааны ачааны хэмжээ, үр ашгийг тодорхойлоод зогсохгүй Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд болон цаашлаад бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд шууд нөлөөлж байдаг. УБТЗ-ын ачаа тээврийн хэмжээ жил бүр хурдацтай нэмэгдэж байгаа нь Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үр ашигтай бүтээлч хамтын ажиллагаатай холбоотойг албаныхан онцолж байна.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Цар тахлын дараагаар төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрс өссөн. Цаашид эдийн засгийн хямрал зарим улсад ойртож ирж байгаа энэ цаг үед төмөр замаар тээвэрлэх ачааг аль болох нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж байна. Хоёр хөрш болон бусад улс орноор дамжин өнгөрөх ачаа тээврийг аль болох нэмэгдүүлэх талаар Монгол Улс хичээнгүйлэн ажиллаж, УБТЗ болон Зам, тээврийн яамнаас онцгой анхаарал тавьж байгаа. Ачаа, тээврийн үнэ нэмэгдээгүй. Олон улсын хэмжээнд экспорт, импортын ачаа бараа багасаж магадгүй гэж үзэж байгаа учраас өртөг, зардлаа бууруулах талаар онцгой анхаарал тавина. Ганцмод-Гашуунсухайтын хил дамнасан төмөр замыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулна. Түүний дараагаар 4-5 боомт холбогдож бидний зорьж байгаа ачааны хэмжээ нэмэгдэн эдийн засаг сайжрах боломж бүрдэнэ” гэж харж буйгаа хэлэв.

УБТЗ өнгөрсөн онд 33.4 сая тн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүний 12.6 сая тн нь орон нутгийн, 20.8 сая тн нь гадаад худалдааны ачаа /экспорт, импорт, транзит/ эзэлж байгаа юм. УБТЗ-ын 2024 онд тээвэрлэсэн гадаад худалдааны ачааны хэмжээг 2023 онтой харьцуулахад экспортын ачаа 4.3 хувь, импортын ачаа 4.5 хувь, дамжин өнгөрөх /транзит/ ачаа дөрвөн хувиар тус тус өсжээ. Ялангуяа, ОХУ-БНХАУ-ын хоорондох худалдааны эргэлт асар хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед УБТЗ Ази-Европыг холбосон хамгийн дөт коридорынхоо давуу талыг ашиглаж транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа аж. Манай улсаар дамжин өнгөрөх транзит чингэлгийн галт тэрэгний тоо жил бүр хурдацтай өсөн нэмэгдэж 2024 онд 3144 хүрээд байгаа нь УБТЗ бүс нутгийнхаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцогч болсныг харуулж байна. Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд тэр дундаа тус байгууллагын гишүүн УБТЗ-аар энэ онд хэдий хэмжээний, хэдэн  нэр төрлийн гадаад худалдааны ачаа тээвэрлэхийг уг зөвлөгөөнд оролцогч талууд Улаанбаатар хотноо таван хоног хэлэлцэж тохирох юм.

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “УБТЗ 2030 он гэхэд төмөр замаар 50 сая тн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа. Ингэхийн тулд УБТЗ-ын тээх нэвтрүүлэх, боловсруулах, хилийн өртөөнүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх мөн гол замыг хоёр замтай болгох, цахилгаанжуулах зэргээр төлөвлөж байгаа ажил их бий. Ойрын хугацаанд замын их засварын ажлыг нэн тэргүүнд хийнэ. Одоо тээвэрлэж байгаа 34 сая тн ачааны 24 орчим сая тн нь Монгол Улсын экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа байна. Дамжин өнгөрөх ачаанд ОХУ-Хятад чиглэлд мод, модон бүтээгдэхүүн, Хятад-ОХУ чиглэлд электрон бараа, химийн ачаа, бусад барилгын материал зэрэг ачааг тээвэрлэдэг” гэсэн бол КЗТ ҮК-ийн харьяа Нэгдсэн төлөвлөлтийн газрын дэд захирал Тулегенов Алиби “Монгол болон Казахстан улс нь тээврийн салбарт маш нягт хамтран ажилладаг. Энэхүү хурлаар Казахстан улс хилийн гарцуудаараа ямар хэмжээний, ямар төрлийн ачааг тээвэрлэх, хуралд оролцож байгаа улс орнуудтайгаа хэрхэн, яаж хамтран ажиллах талаараа шийдвэр гаргаж хэлэлцэх болно. Казахстан улсад суурь бүтцээ хөгжүүлэх чиглэлээр маш олон төсөл хэрэгжиж, хоёр дахь зам барих, нэвтрүүлэх чадвар бага байгаа хэсгүүдээ өргөсгөж, хөгжүүлэх төслүүд хэрэгжиж байгаа. Казахстан-Монгол чиглэлд хүнсний бүтээгдэхүүн болон үр тариа нийлүүлж байгаа. Харин Монгол-Казахстан чиглэлд арьс ширний бүтээгдэхүүнийг зөөвөрлөж байна. Суурь бүтцээ хөгжүүлэх төслүүдийнхээ хүрээнд бид БНХАУ-ын газар нутгаар дамжуулаад Монгол Улстай тээвэрлэх ачааныхаа хэмжээг нэмэгдүүлнэ гэж харж байна” гэж ярилаа. Зөвлөгөөний хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.Дөлгөөнхэрлэн

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм7 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм7 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент7 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр7 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм7 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр7 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр7 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ1 долоо хоног өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент2 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий2 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн