Улс төр

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар яллах тогтоолоо гардан авчээ

Нийтэлсэн

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт холбогдон “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг.

Улмаар гурван шатны шүүхээс Д.Цогтбаатарыг гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Ингэснээр түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах нөхцөл бүрдсэн ч тэрбээр шүүхийн яллах тогтоолыг гардаж аваагүй гэдэг шалтгаан хэлж байсан юм.

Exit mobile version