Эдийн засаг

З.Нарантуяа: Хөгжлийн Банк одоо цэвэр хөгжлийн төсөлд санхүүжилт өгдөг болно

Нийтэлсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоомжийн төслийг хэлэлцжээ.

Дээрх хуультай холбоотой мэдээллийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа дараах байдлаар хүргэлээ.

Тэрбээр “Хөгжлийн Банк балансынхаа орчныг эрүүл болгох, муу зээлүүдээ төлүүлэх, өглөг, авлагаа хэвийн болгох чиглэлд нэлээд сайн ажиллалаа.

Засгийн газрын зүгээс дүрмийн санг нэмэгдүүлэх шинэ хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд дэмжиж ажиллаж байна.

Хөгжлийн Банк

  • Экспортыг нэмэгдүүлэх
  • Экспортын орлогыг сайжруулах
  • Экспортоор бараа бүтээгдэхүүнээ гаргадаг ААН-үүдийнхээ гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн ажил үйлчилгээг түлхүү үзүүлэхээр шинэ хуульд оруулж байгаа.

Сүүлийн гурван жилд тус банкны үйл ажиллагаа зөвхөн зээл төлүүлэхэд чиглэж байсан бол одоо хууль батлагдсанаар эх үүсвэрийг гадаад зах зээлд босгож, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хөгжлийн зорилтот зах зээл рүү нь чиглүүлж санхүүжүүлэх боломж бүрдэх юм.

Зах зээлийн гадаад, дотоод нөхцөл байдлыг тооцож, зөвхөн экспортын орлогыг нэмэгдүүлэх, валютын орлогоо хэмнэх, өсгөх, зах зээл рүү хөрөнгө оруулалт санхүүжилтээ илүү хийнэ.

Өнгөрсөн хугацаанд арилжааны банктай ижил түвшний зээлийг санхүүжүүлдэг байсан бол одоо цэвэр хөгжлийн төсөлд санхүүжилт өгдөг, түүнд зориулсан эх үүсвэрийг босгодог банк болж дотооддоо өөрчлөгдөж байгаа” гэв.

Exit mobile version