CGTN мэдээ

“Хятадын хавар” дэлхийн яриа хэлэлцээний АНУ дахь тусгай арга хэмжээ Чикагод боллоо

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 3-р сарын 10-ны өдөр Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан “Хятадын хавар: Хятадын боломжийг дэлхий нийтээрээ хуваалцах нь” хэмээх дэлхийн яриа хэлэлцээний АНУ дахь тусгай арга хэмжээ Чикагод болов. ХКН-ын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч сайд, Хятадын төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн, Хятадаас АНУ-д суугаа элчин сайд Шие Фэн нар видео бичлэгээр үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-аас Чикагод суугаа Ерөнхий консул Ван Баодүн, Америкийн Иллинойс мужийн амбан захирагч асан Пэт Куин, Чикаго хотын дарга асан Лайтфут, Чикаго хотын орлогч дарга асан бөгөөд Чикагогийн их сургуулийн Полскийн бизнес эрхлэлт хийгээд инновацийн төвийн ерөнхий захирал Майека нарын зэрэг 100 орчим зочин оролцож, Хятад улсын өндөр чанартай хөгжлөөс дэлхийд авчрах боломж, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий солилцоо өрнүүлсэн байна. “Хятадын хавар: Хятадын боломжийг дэлхий нийтээрээ хуваалцах нь” хэмээх дэлхийн хэмжээний яриа хэлэлцээний цуврал арга хэмжээ дэлхийн орнуудад эхэлж байна.

Шэнь Хайшюн хэлэхдээ, 3-р сард Бээжин хотноо жил бүр болдог Хятадын хоёр чуулган товлосон ёсоороо болж, шинэ эрин дэх Хятад улсын эрч хүчийг дэлхий дахинд уламжиллаа. Системийн чанартай нээлттэй байдлаа тогтвортой өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааны орон зайг тасралтгүй өргөжүүлэх шаардлагатай байгаа талаар дарга Ши Жиньпин энэ жилийн Хятадын хоёр чуулган дээр онцолжээ. Хятадын нээлттэй том хаалга улам бүр нээгдэх болно. Энэ жилийн “5% орчим”-ын өсөлтийн зорилт дахин дэлхий дахины анхаарлыг татлаа. “Хятадын итгэлтэй байдал” дэлхийн хөгжилд илүү тогтвортой, илүү тодорхой хүчин зүйлийг сэлбэсэн байна. Хятадын хөгжлийг дэлхийгээс салгаж болохгүй, дэлхийн хөгжил цэцэглэлтэд ч Хятад улс шаардлагатай юм гэжээ.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн технологийн хөрөнгө оруулалтын салбарын олон зочид DeepSeek, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл гэх мэтээр төлөөлүүлсэн Хятадын шинжлэх ухаан технологийн инновацийн хөгжлийн ололт амжилтын талаар санал бодлоо солилцов. Хуралд оролцсон зочид ерөнхийд нь үзэхдээ, Хятадын засгийн газрын бодлогын дэмжлэг нь аж үйлдвэр болон шинжлэх ухаан технологийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн байна. АНУ болон Хятадын эдийн засаг харилцан хамааралтай бөгөөд технологийн шинэчлэл, том хэмжээний үйлдвэрлэл зэрэг давуу талаараа харилцан нөхөж, эрчим хүчний өөрчлөлт, хиймэл оюун ухаан болон цахилгаан машин зэрэг салбарт хамтран ажиллах өргөн орон зай бий гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, “Хятадын хавар: Хятадын боломжийг дэлхий нийтээрээ хуваалцах нь” хэмээх дэлхийн яриа хэлэлцээний цуврал арга хэмжээг мөн Европ, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Ази бүс нутгийн олон оронд үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

Exit mobile version