Нийгэм
Улаанбурханы 51 дэх тохиолдол бүртгэгдлээ

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, улсын хэмжээнд улаанбурхан авчний лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байна.
Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон Хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Дундговь, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан Политехникийн коллеж, бүх сумдын ЕБС, цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, Өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдийн дунд зохион байгуулах аливаа үйл ажиллагааг 2025.03.15 – 2025.03.28-ныг дуустал түр хугацаанд хязгаарлаж, цахимд шилжүүлээд байгаа.
ХӨСҮТ-өөс цэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг анхааруулсаар байна.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1, 2-р өрөөнд, орон нутгийн эрүүл мэндийн төвд үзлэг, вакцинд хамрагдах боломжтой.
