Дүүрэг
Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо
Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 39, 62, 63 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны тогтоол, шийдвэрүүд, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108, А/166, А/168, А/191 дүгээр захирамж, Нийслэлийн Онцгой комиисын даргын 01, 02 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын 2, 3, 4 хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд зохион байгуулах арга хэмжээг танилцуулав.
Дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаа иргэд, олон нийтийг шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих нийслэлийн харьяа агентлаг, газруудын албан тушаалтнуудыг танилцуулж, онцгой комиссын бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгсөн юм.
Дүүрэгт ажиллахаар хуваарилагдсан нийслэлийн агентлаг, харьяа байгууллагуудтай хамтарсан эргүүл хийх график, хуваарийг нарийвчлан, тодорхой болгох, эргүүлээр ажиллах албан хаагчдын “Таних тэмдэг”-ийг батлагдсан загварын дагуу яаралтай хийлгэх зардлыг шийдвэрлэж, цахим сүлжээний давуу талыг ашиглан дүүргийн удирдлага нэг сувгаар яаралтай, үнэн бодит мэдээлэл солилцож байх үүргийг өглөө.
Мөн энэ удаагийн хуралд Нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын хэлтсийн дарга Ү.Ганболд, НОБГ-ын хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар оролцлоо.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн ЗДТГ