Бидэнтэй нэгд

Улс төр

Ёс зүйг хэмжүүр гэвэл энэ парламентаас дахин дэвших хүн олдохгүй нь

Нийтэлсэн

Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болно. Улс төрийн намууд энэ марофонд дээгүүр байр эзлэхээр гараа, бариагаа тооцоод, толгой өндийх завгүй байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх чихэнд чимэгтэй мэдээ хэлсэн нь ээлжит сонгуульд ёс зүйтэй, нэр цэвэр, боловсрол мэдлэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэх үг. Монголын улс төрийн ууган намын дарга хэлсэн, ярьсандаа байвал ирэх сонгуульд МАН сонгогчдоос ахиу оноо авах нь дамжиггүй.
Тэрбээр “2020 оны сонгуульд нэр дэвшигчдээс нам мөнгө авахгүй. Энэ сонгуулиар нэр дэвших хүсэлтэй намын гишүүнийг 100, 200 сая төгрөг өг гэхгүй. Нэр дэвших хүмүүс зөвхөн хуулийн дагуу хандиваа цуглуулна. Нам ч ингэж ажиллана. Хэн нэгнээс хандив авч, дараа нь албан тушаал өгнө гэсэн яриаг Ардын нам гаргахгүй.
Үүнийг эцэслэх болно. Энэ бол улс орны хувь заяатай шууд холбоотой асуудал. Манай нам нэр дэвшүүлэхдээ гурван зарчим баримтална. Нэгдүгээрт, ёс суртахуун харна. Манай гишүүд ч үүнтэй санал нэгдэнэ гэж бодож байна. Парламент, Засгийн газарт ажиллах хүн ёс суртахуунтай байх ёстой. Хоёрт, мэдлэг боловсрол, гуравдугаарт, ажлын дадлага, туршлага харна” хэмээн мэдэгдээд байгаа юм.
Тэгвэл энэ удаагийн парламентад сууж буй МАН-ын 63 гишүүний 50 гаруй нь ЖДҮХС, концесс, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон. Зөвхөн ЖДҮХС-аас 134 аж ахуйн нэгжид зээл олгосны 122 нь төрийн өндөр албан тушаалтан болон Засгийн газар, УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд байсан гэх мэдээлэл бий. Үүнээс харахад Г.Занданшатарын “ангийнх” нь 63 хүнээс хэд нь намын даргаасаа нэр дэвших “виз”-ээ авах бол гэх асуулт гарч ирж байна.

ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН 49 ГИШҮҮН ЮУ БОЛСОН БЭ

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж 49 гишүүн зээл авсан гэх мэдээлэл бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Н.Цэрэнбат, А.Сүхбат, Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Б.Батзориг, Б.Саранчимэг, Б.Жавхлан, Ш.Раднаасэд, Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Ц.Цогзолмаа, С.Бямбацогт, О.Амарзаяа, Ч.Хүрэлбаатар, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, О.Батнасан, М.Билэгт, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин гээд урт дараалал хөвөрнө.
Эдгээрээс Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокуророос бичиг ирүүлсэн ч УИХ авч үлдсэн юм. Д.Дамба-Очир гишүүн гэхэд ЖДҮХС-гаас 2018 оны тавдугаар сарын 14-нд “Сапфир стоун” компанид 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгуулсан байдаг. Гэхдээ зээл авах үедээ барьцаанд нь ямар нэгэн хөрөнгө тавиагүй. Тиймээс барьцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудлыг гишүүний хувиар хариуцахаа мэдэгдсэн гэсэн бичиг хийж өгсөн байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Г.Солтан хүүгийнхээ “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн санхүүжилт хүсэж, шийдвэрлүүлсэн. Мөн зээл эхнэрийнх нь хувийн данс руу орж банканд хүүлэгдсэн явдал ч гарсан гэх. УИХ-ын гишүүн Б.Ундармаа ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргуулсан байна.Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор “Хасговь транс” хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт авсан байдаг.
Тэд бүгдээрээ уг зээлийн шийдвэрийг гаргахад гол нөлөө үзүүлсэн ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригтой хам хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа ч УИХ-ын гишүүний гэх халдашгүй бүрэн эрхэд нуугдаж, хэрэг нь замхарсан шинжтэй байна.
Дээрх дөрвөн гишүүний хэрэг ийн дарагдсаны дараа Улсын ерөнхий прокуророос мөн уг зээлд нэр холбогдсон 10 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх бичиг оруулж ирнэ гэж байсан ч мөн л тэгсхийгээд намжсан.

ХЭДС-Г Ч “ЦӨЛМӨВ”

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны удирдлагуудыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүн, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, НИТХ, дүүрэг, аймгийн Засаг дарга нарын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байдаг компаниудад зээл өгсөн гэх хэргээр АТГ шалгаж буй.
Уг сангаас нэр бүхий аж ахуйн нэгжүүд зээл авахад нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Амарзаяа, А.Ундраа зэрэг 10 гаруй гишүүн тусалсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ хэрэгт АТГ-аас хэрэг үүсгэсэн ч мөн л төрийн түшээгийн эрх ямбаар халхавчилж, харзнасан байдалтай байгаа.

КАЗИНОГООР “ШАГАЙЖ” ТУРШЛАГА СУДАЛСАН ГИШҮҮДЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮҮ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Казиногийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг гарсантай холбогдуулан Австралид казино орж сонирхсон гэх тайлбар өгч буй. Засгийн газраас төрийн албан хаагчид мөрийтэй тогловол хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлж байгаа. Мөн энэ асуудлаар хуулийн төсөл боловсруулж, албажуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын ахмад, туршлагатай гишүүдийн нэг Д.Лүндээжанцан нар казиногоор “шагайсан” нь ёс зүйгүй үйлдэлд орох уу, Ерөнхий сайд аа. Үүнээс гадна Д.Тогтохсүрэн даргыг авлига авсан хэмээн АТГ шалгаж буй гэх мэдээлэл гарсан. Хэдийгээр тэрбээр үүнийг үгүйсгэсэн ч нотлох баримтаа үзүүлээгүй байгаа билээ.
МАН-ын дарга ирэх сонгуулиар хэлсэндээ хүрч, ёс зүйтэй, төрд олон жил ажилласан, боловсрол мэдлэгтэй хүмүүсээ УИХ-д “сойвол” намынхаа нэр хүндийг сэргээх, цаашлаад парламентад дахин олонх болох магадлалтай. Удахгүй ууган намын 100 жилийн ой тохионо. Энэ үед намаа ялагдуулчихаад суухгүйн тулд “Михайлд нэг бодол бий” гэдгийн адилаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд  бодсон, санасан, хэрэгжүүлэх шийдэл байгаа нь дамжиггүй.

АН-ААС Ч ЁС ЗҮЙТЭЙ ГИШҮҮН ОЛДСОНГҮЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Ёс зүйтэй хүнийг УИХ-д дэвшүүлэх ёстой” гэсэн үзэл баримтлалыг бүх нам баримталбал өдгөөгийн парламент дахь АН-аас ч ирэх сонгуульд нэр дэвшүүлэх хүн олдохгүй нь. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дөнгөн данган бүлэг байгуулах тооны гишүүн АН-ыг УИХ-д төлөөлөхөд сонгогчид нь “Хүчтэй сөрөг хүчин байгаасай” гэж хүссэн ч тэд өнөөдрийг хүртэл лав чадсангүй. Дотоод хэл ам, хэрүүл маргаан төдийхнөөсөө салж чадахгүй байсаар тус намын дарга С.Эрдэнэ “…АН-ын гишүүн Ж.Батзанданг Үндэсний дүрмийн гуравдугаар бүлгийг 3.9.1.15-18-т   зааснаар  намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаанд хасах, Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас нэр дэвшихийг дөрвөн жил хязгаарлах шийдвэр гарсан” хэмээсэн нь хоёр гишүүнээ бүр мөсөн алдахад хүргэсэн. Тодруулбал, Ж.Батзандан, Л.Болд нар нэгдэн өдгөө ШИНЭН байгуулаад буй. Д.Мурат гишүүний хувьд хүчингийн хэрэгт холбогдсон дуулиан шуугиан нь цагаадсан хэмээж буй ч АН-ын хувьд ойрын хэдэн жилдээ арилахгүй хар толбо  болох нь тодорхой. Үүнээс гадна тус намаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь ЖДҮХС-гаас  төрсөн дүү Б.Одончимэгийнхээ “Сингапурхэльткейр сентр ХХК”-д 800 сая төгрөгийн зээл авч “өгсөн” байж болзошгүй асуудал гарч байлаа. Түүнээс гадна Б.Наранхүү гишүүн чуулганд суудаггүй, УИХ дахь үндсэн ажлаа хийдэггүйгээрээ алдартай. Түүнчлэн АН-ын гишүүн Д.Эрдэнэбатын өнгөрсөн сарын 20-нд Сидней хотод казинод тоглож буй видео бичлэг цацагдсан. Д.Эрдэнэбат уг асуудлыг үгүйсгэдэг ч тоглосныг нь зарим эх сурвалж онцолж буй. Мөн Б.Пүрэвдорж гишүүний хувьд Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатарыг дээрэлхэж, микрофоныг нь булаахаас гадна гишүүдийг үг хэлүүлэхгүй аягаараа ширээ нүддэг зэрэг ёс зүйн “асуудал” нь түүнийг ёс зүйтэй гишүүний тоонд яав ч оруулахгүй нь тодорхой.
Энэ тохиолдолд АН-ын дарга С.Эрдэнийн хувьд ирэх сонгуульд нэр дэвших асуудал бүр ч ярилтгүй болно. Учир нь, түүнийг АТГ-аас Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч завшсан, “Найрамдал” зуслангийн бүсэд авсан газар, “Капитал” банкийг дампуурахад нөлөөлсөн байж болзошгүй гэх мэт цөөнгүй асуудлаар шалгаж буй.

Эцэст нь, ёс зүйг эрхэмлэвэл энэ парламентаас ирэх УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн бараг олдохгүй нь ээ.

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа